Та нар их жимс гаргаж (ургуулж), Миний шавь нар болоход Эцэг минь алдаршина. – Иохан 15:8
Өнөөдрийн эшлэлд, бид жимс гаргавал, Бурхан алдаршдаг гэж Есүс хэлсэн байдаг. Тэр бас үр жимсний талаар өгүүлсэн байна. Матай 12:33-т мод ургуулж буй үр жимсээрээ танигддаг гэж Тэр хэлсэн бөгөөд Матай 7:15-16-д Тэр яг энэ зарчмыг хүмүүстэй холбож хэлсэн байдаг. Тэдгээр эшлэлүүд нь итгэгчид бид ямар маягийн үр жимс ургуулж байгаа тал дээрээ анхаарал тавих хэрэгтэйг бидэнд харуулдаг. Бид Ариун Сүнсний сайн үр жимсийг ургуулахыг хүсэх хэрэгтэй (Галат 5:22-23 харах) боловч би үүнийг хэрхэн хийх вэ?
Бурхан бол асаж буй гал бөгөөд Есүс биднийг Ариун Сүнс ба галаар баптисм хүртээхийн тулд илгээгдсэн гэдгийг бид мэддэг. Бурханы гал бидний амьдралыг шатаахын тулд бид галыг зөвшөөрөхгүй бол хэзээ ч Ариун Сүнсний үр жимсийг ургуулж чадахгүй.
Сайн үр жимсийг ургуулна гэдэг нь тайрч арчлахыг шаарддаг гэдгийг бид мэдэх хүртлээ баярламаар зүйл мэт санагддаг. Есүс: “Миний дотор байгч, жимс ургуулдаггүй [ургуулахаа зогсоосон] мөчир бүрийг Тэр авч хаяна (тайрч, тастаж). Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг” гэж хэлсэн байдаг (Иохан 15:2). Гал нь тайрч хаяхтай яг адил бидний амьдралд хийгддэг Ариун Сүнсний ажил билээ. Гал бол цэвэршүүлэхэд болон махан биеийн үхэлд шаардлагатай, тайрч хаях нь өсөлтөнд шаардлагатай байдаг. Үхмэл зүйлүүд болон буруу тийшээ ургаж буй зүйлүүдийг тайрч хаях ёстой, тэгснээр бид зөвт байдлын мод шиг ургаж чадах бөгөөд Бурханы төлөө их жимсийг гаргаж чадна (Исаиа 61:3 харах).
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Бурхан таны амьдралд байгаа ямар нэгэн зүйлийг авч хаях үед, Тэр үргэлж илүү дээр зүйлд зориулсан зайг гаргадаг.