Ажлын Үйл Явц

Ажлын Үйл Явц

… Бурханы үгийг… харин итгэдэг (Түүнтэй ойр байж итгэж байгаад нь гайхалтай хүч үйлчилнэ) та нарын дотор ч ажилладаг …— ТЕСАЛОНИК 2:13

Би таныг өдөр бүр “Бурхан яг одоо ажлаа хийсээр, Тэр намайг өөрчилж байгаа” гэж хэлээсэй гэж хүсэж байна. Бурханы үгийг дотроо хадгалах биш, харин гаргаж хэлээрэй. Бид зөвхөн ямар байгаагаа бодоод хэлэхгүй байвал Бурханы үг үр дүнтэй нөлөөлөхгүй.

Бид Христ шиг болохыг хүсэж байгаа ч гэсэн бүгд л алдаа гаргадаг. Бурхан биднийг хамгийн сайнаараа хийгээрэй гэж хүсдэгийг бид мэддэг учраас үүнээсээ болж дарамтанд ордог. Тэр биднийг төгс болоосой гэж хүсдэггүй. Хэрвээ бид төгс болчихвол бидэнд Аврагч хэрэггүй. Бурхан биднийг алдаа дутагдалтай гэдгийг мэддэг, тиймээс л бид бас Есүс өдөр бүр бидэнд хэрэгтэй гэдгийг мэддэг.

Би төгс номлогч биш, буруу хэлж байсан зүйлүүд ч байгаа. Би Бурханыг сонсож байна гээд өөрөө өөрийгөө сонсож байсан үе бас байгаа. Би төгс байдлаас доогуур олон зүйл хийсэн. Би төгс итгэлтэй биш, төгс хандлагатай биш, төгс бодолтой биш, төгс замаар хийдэггүй.

Есүс бидний амьдралд болж байгаа бүх зүйлийг мэддэг. Тиймээс л Тэр Бурхан болон бидний дунд төгс бус байдлыг, төгс болгохоор ирсэн. Бидэнд Тэр үргэлж хэрэгтэй учраас Тэр үргэлжлүүлэн зуучилсаар байх болно. (Еврэй 7:25)


Бурхан биднийг төгс байдаг учраас л хүлээж авдаг биш юм. Харин Тэр биднийг “Хайрлагдсан нэгэн” болгож хүлээж авсан гэдэгт итгэ. (Эфэс 1:6)

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon