Аз жаргалтай байхын тулд хариуцлагатай бай

Аз жаргалтай байхын тулд хариуцлагатай бай

Хүмүүсийн хувьд амьдралдаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн. Номлогчийн үгс 3:12

Миний сурч авсан гол сургамжуудын нэг нь би өөрийгөө аз жаргалтай болгохын тулд өөр хэн нэгэнд найдахгүй байх явдал юм. Бурхан бидэнд аз жаргалынхаа төлөө хариуцлага үүрэх чадварыг өгсөн.

Хүн тодорхой нэг зүйлийг хийх эсвэл нөхцөл байдал яг тэдний хүссэнээр эргэхээс нааш аз жаргалтай байж чаддагүй хүмүүс олон байдаг. Бид өдөр бүрийн аз жаргалтай байдлаа бусад хүмүүс эсвэл нөхцөл байдлаас хамаарахыг зөвшөөрдөг. Харин үнэн хэрэгтээ, Бурхан биднийг аз жаргалаа зөвхөн Түүний дотроос олж авахыг хүсдэг.

Хэрэв хурал зөвлөгөөний маргааш нь Дэйвийг гольф тоглохоор явбал би өөрийгөө өрөвдөж, гуниглах үе надад байсан. Учир нь түүнтэй хамт дэлгүүр хэсэж, хамт кино үзэхийг хүсдэг байсан юм. Харин Бурхан надад өөрийгөө амрааж, тайвшруулах өөр арга замыг зааж өгсөн юм.

Энэ бол зөвхөн нэг жишээ. Харин бусдад бодит бус найдлага тавьж, биднийг аз жаргалтай болгоно гэж найддаг маш олон зүйл байдаг. Бурхан биднээс эхлээд Өөрийг нь харж, аз жаргалтай байдлынхаа төлөө Өөрт нь найдахыг хүсдэг.

Залбирлын эхлэл

Бурхан минь, миний аз жаргалтай байдал өөр хүмүүс ба нөхцөл байдлаас биш, зөвхөн Танаас хамаарах ёстой. Би өөрийнхөө аз жаргалын төлөө хариуцлагатай байж чадахын тулд надад бодит бус найдлага, хүлээлт байгаа эсэхийг олж илрүүлж өгөөч.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon