Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж [Тэр хэн бэ гэдгийг нь мэдэнгээ, Түүнийг хүндэтгэж, Түүнд мөргөж], Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд [Түүний бүтээлийн бүрэн, анхны зорилго… бүх аз жаргалын үндэс суурь…] хамаарна [үүрэг хариуцлага]. – Номлогчийн Үгс 12:13
Номлогчийн Үгсийг бичсэн зохиогч нь аз жаргалтай байхын тулд бараг л бүх зүйлийг оролдсон нэгэн хүн байв. Түүнд маш их эд хөрөнгө, агуу хүчирхэг байдал, олон эхнэр байсан. Тэр өөрийгөө энэ дэлхийн бүх тааллаас хязгаарладаггүй байсан. Өөрийнхөө хүссэн ямар ч зүйлийг тэр авдаг байсан. Тэр идсэн, уусан, цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн. Түүнд асар их мэдлэг, мэргэн ухаан байсан бөгөөд тэр хүндлэлийг хүртдэг байсан хэдий ч амьдралыг үзэн яддаг байв. Бүх зүйл түүний хувьд ямар ч ашиггүй зүйл мэт харагдаж эхэлсэн юм. Тэр амьдрал гэж юу болохыг ойлгох гэж хичээх тусмаа улам бүр л будлиж, учрыг нь олдоггүй байв.
Эцэст нь тэр өөрийнхөө гол асуудлыг ухаарсан юм. Тэр Бурханы тушаалуудыг дуулгавартай дагадаггүй байв. Түүний аз жаргалгүй байсан нь үүнээс болж байсан бөгөөд бүх аз жаргалын суурь бол дуулгавартай байдал хэмээн тодорхойлсон байдаг.
Олон уйтгарласан, гунигласан хувь хүмүүс өөрсдийнхөө аз жаргалгүй амьдралаа бусад хүмүүс, нөхцөл байдал дээр тохож, тэдний сэтгэл хангалуун бус байдгийн гол шалтгаан нь Бурханд хандах өөрсдийнх нь дуулгаваргүй байдал гэдгийг ухаарч чадахгүй явж байдаг юм.
Та аз жаргалтай байхыг хүсдэг гэдэгт би итгэж байна. Аз жаргалтай байхын гол түлхүүр нь Бурханыг дуулгавартай дагах явдал юм. Номлогчийн Үгс 12:13 нь дуулгавартай дагах гэдэг нь “бүх тэнцвэргүй нөхцөл байдлуудад тохируулга хийх явдал” гэж хэлдэг. Энэ нь дуулгаваргүй байдлаар дамжин ямар нэгэн зүйл тэнцвэртэй байдлаасаа гарах юм бол зөвхөн дуулгавартай байдал л үүнийг буцааж тэнцвэртэй байдалд нь оруулж чаддаг гэсэн үг юм. Бид Бурханыг дуулгавартай дагах болгонд бидний амьдралд ямар нэгэн байдлаар дэвшин дээшилж байдаг.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Бүх зүйл дээр Бурханыг дуулгавартай дагах болно гэж бодол санаагаа цэгцэл, таны баяр баясгалан чинь нэмэгдэх болно.