
Айдастай өдрүүддээ би Танд итгэн найдна. — Дуулал 56:3
Айдас Бурханаас бус, харин Сатанаас ирдэг. Тиймээс амьдралдаа айдсыг мэдрэх бүрт дайсан таны эсрэг ирж байна гэсэн үг. Би сургаал заахдаа айдсыг ихэвчлэн «захирангуй сүнс» гэж хэлдэг. Энэ нь Бурханы хүмүүсийг ноёлохыг оролдож, тэднийг жинхэнэ Захирагч Эзэн Есүс Христийн удирдлаган дор ирэхээс хойш чангаахын тулд ашигладаг Сатаны сүнс юм.
Амьдралд нь өгсөн Бурханы дуудлагыг гүйцээж чадаагүй хүмүүс асар олон байна. Учир нь Сатан тэднийг урагшлах оролдлого хийх бүрт нь тэднийг зогсоохын тулд айдсыг ашигладаг. Таныг ч гэсэн зогсоох гэж тэр айлган сүрдүүлж байна уу? Хүмүүсийг амьдралдаа сэтгэл хангалуун бус, жаргалгүй байлгахын тулд Сатан мөн л айдсыг ашиглана. Айдас зовлон авчирдаг бөгөөд зовлонтой байхдаа амьдралаас таашаалыг нэгэн зэрэг эдлэх ямар ч боломжгүй.
Диавол танд айдсыг авчрах үед өмнө нь өвдөг сөгдөхгүй байх сонголт таны гарт байгаа. Давид хаан «Би айх болгондоо Танд итгэж найдна» гэж хэлсэн. Та Бурханыг чин сэтгэлээсээ мөшгөн дагах гэж чармайх үед дайсан айдсаараа тан руу дайрна гэвэл хэтрүүлэг болохгүй. Гэсэн хэдий ч хэрэв та итгэл найдвараа Бурханд өгвөл айдсыг ялан дийлж, урагшлахад чинь Тэр танд тусалж чадна.
Залбирлын эхлэл
Бурхан минь, айдсын өмнө сөгдөх хүсэл надад алга. Би бүх итгэл найдвараа Танд тавьж байна. Айдсыг эсэргүүцэн зогсох хүч ба зоригийг Та надад өгч чадна гэдгийг би мэдэх тул өөрийгөө Тандаа бүрэн даатгаж байна.