Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч. Би айхгүй. (Би айж, цочиж, зүрхшээхгүй) Хэн надад юу хийж чадах вэ?” гэдэг. — ЕВРЕЙ 13:6
Айдас хүн болгон руу довтолдог, бидний дайсан бөгөөд Есүсийн амиа өгч бидэнд бэлэглэсэн амьдралд биднийг аз жаргалтай битгий байгаасай гэж хүсдэг. Бид айж байгаагаа харуулбал дайсандаа хаалгаа нээж, Бурханы хаалгыг хааж байгаа гэсэн үг юм.
Бид айдастай байх үедээ Бурхан бол миний Туслагч, Хоргодох байр, Цайз гэж зоригтойгоор тунхаглан хэлдэг байхад суралцах хэрэгтэй.
Библид сэрэмжтэй байж, залбир гэдэг. Матай 26:41 дээр “Уруу татагдахгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм“ гэж хэлдэг.
Энэ эшлэлд хэлж байгаа гол зүйл нь өөрсдийгөө сайн хяна, учир нь бидний дайсан оюун бодол болон сэтгэл хөдлөл рүү дайрах болно гэдгийг хэлж байна. Иймэрхүү дайралт ирвэл бид шууд л залбирах хэрэгтэй. Дараа залбирна гэж бодохынхоо оронд шууд залбирвал залбирлын хүч бидний амьдралд шууд ирэх болно.
Би таныг бүх зүйлдээ хянамгай байж, залбир гэж хэлмээр байна. Үүнийг хийснээрээ та өдөр тутмын амьдралдаа амар тайван, баяр хөөрийг мэдэрч амьдрах болно гэдэгт итгэж байна.
Ялалтаар дүүрэн амьдармаар байгаа бол бид өөрсдийгөө залбиралд зориулах хэрэгтэй.