Тэгээд Эзэн, Абрамд айлдахдаа: — Чи эх нутгаасаа (өөрсдийн төлөө), төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч, чамд Миний харуулах нутаг (Харан) руу явагтун. — ЭХЛЭЛ 12:1
Хэрэв Бурхан таныг гэрээ, гэр бүлээ, таньдаг бүхэн, тухтай бүхнээ орхиод хэний ч мэдэхгүй газар луу яв гэж хэлбэл та яах вэ? Та айх уу? Абрамд ийм зүйл хэлэхэд тэр айж байсан ба үнэхээр зориг шалгасан дуудлага байсан. Тийм учраас л Бурхан түүнд “Бүү ай” гэж байнга хэлж байсан.
Элизабэт Элиотийн нөхөр нь Эквадор улсад авралын зар түгээж байгаад дөрвөн хамтрагчийнхаа хамт алагдсан байна. Түүний амьдрал айдсаар дүүрсэн талаар ярьж байсан. Найз нь түүнд урам зориг өгөх хүртэл айдас түүнийг зогсоож байсан. Найз нь түүнд “Чи айж байсан ч яагаад хийж болохгүй гэж вэ?” гэж хэлсэн байна. Элизабэт Элиот өөр нэгэн ахыгаа алдсан эмэгтэй Ричэл Сэйнттэй нийлэн Энэтхэгийн жижиг үндэстэнүүдэд үйлчилж мөн хайртай хүмүүсийг нь алсан хүмүүст хүртэл сайн мэдээ тараасан байна.
Бид ямар нэг зүйлийг айхаа больсныхоо дараа хийнэ гэвэл Бурханы төлөө болон өөрийнхөө төлөө маш бага зүйл хийнэ гэж бодож байна.
Абрам болон Иошуа хоёр айж байсан боловч Бурхан тэднийг хийгээрэй гэсэн зүйлийг итгэлтэйгээр алхам хийж хийсэн байна. Бид ч бас ийм байх хэрэгтэй.
Таны амьдрал айдсаар биш, харин Бурханы үгээр удирдуулдаг байг.