Аймшгийг шийдэх

Аймшгийг шийдэх

Эзэн миний гэрэл хийгээд аврал минь болой. Хэнээс би эмээх юм бэ? Эзэн миний амийн хамгаалалт болой. Хэнээс би айх юм? — Дуулал 27:1

Хэрэв та бодол санаагаа аймшигт эзэмдүүлбэл Бурханы өгсөн хувь заяанд хүрэх боломжгүй болно. Аймшиг бол айдсын ойрын садан бөгөөд үүнийг оюун санаандаа үлдэх боломж олговол өөрийгөө зовлон зүдүүрт унагаж, баяр хөөрөө алдана гэсэн үг.

Бид Энэтхэгт конференци хийх аянаа төлөвлөж байхад би аймшгийг мэдэрч үзсэн юм. Тэнд байгаа гайхамшигтай боломжийн талаар сэтгэл догдолж байсан хэдий ч миний санаа зөвхөн урт удаан нислэг болон тэр улсад бидний байх хариугүй муу нөхцөл байдалд л төвлөрөөд байв. Эзэн харин миний зүрх сэтгэлд ярин Түүний үг дотор байж, зөвхөн Түүнд төвлөрснөөр энэ аймшигт мэдрэмжийг дийлэх хэрэгтэйг надад сануулсан. Хэрэв би зөвхөн аяллынхаа сөрөг талыг бодож, энэ бодол санаандаа автсан бол Бурханы надад бэлдсэн баяр баясгалан ба таашаалыг эдэлж чадахгүй алдах байлаа.

Аймшиг бол урхи бөгөөд энэ урхинд унахгүй байхад шийдэмгий ёстой. Таны зүрхэнд айдас, аймшгийг авчрахыг оролдсон зүйлс буюу ирээдүйн талаарх тодорхойгүй байдал эсвэл шинэ сорилт ба нөхцөл байдал тулгарвал Дуулал 27:1 эшлэлийг санаж, залбираарай. Улам чанга дуугаар «Эзэн бол миний гэрэл болон аврал. Хэнээс би айх юм бэ»? гэж тунхаглаарай.


Залбирлын эхлэл

Эзэн, өнөөдөр би Таныг миний гэрэл ба аврал гэж тунхаглаж байна. Та байгаа учраас би амьдралдаа юунаас ч айх хэрэггүй болсон. Таны дотор надад ялалт бий.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon