Аль ч нөхцөлд сэтгэл хангалуун байхад суралцах нь

Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан юм. — Филиппой 4:11

Нөхцөл байдал ямар ч байсан сэтгэл хангалуун байхыг Библи бидэнд сургадаг. Паул элч ямар ч нөхцөл байдалд сэтгэл хангалуун (юунд ч сэтгэл зовохгүй, амар тайван байдлаа алдахгүй байх) байж сурсан учраас тэр ямар нэг юмаар дутагдаж байгаагүй гэж бичсэн.

Сэтгэл хангалуун байдал бол байгаа юмандаа жаргалтай байх шийдвэр юм. Харамсалтай нь бид ихэвчлэн нэлээн удаан сэтгэл хангалуун бус явсны эцэст нь «Эзэн, би цаашид ингэж амьдармааргүй байна» гэж хэлснээр сэтгэл хангалуун байдалд суралцдаг.

Өдөр бүр сэтгэл хангалуун байхыг сонгож болно. Энэ бол амьдралын туршид хурааж, эзэмшиж болох бүх эд баялгаас илүү үнэ цэнэтэй зүйл юм.

Паул энэ санааг Тимот 6:6-д илүү сайн тодорхойлж бичсэн. Бурханлаг байдал ба сэтгэл хангалуун байдал (бүх юм хүрэлцээтэй байгаа дотоод мэдрэмж) нь хамтдаа байхад агуу ашиг байна.

Биднийг гарцаагүй баяр хөөртэй болгодог зүйл юу вэ? Өдөр бүр Эзэн дотор сэтгэл хангалуун байхыг сонгох юм. Бурханд «Эзэн минь, Таны надад эзэмшүүлэхийг хүсэж байгаа тэр зүйлийг л би хүснэ» гэж хэлэх нь жинхэнэ амар тайван ба тогтвортой баяр жаргалыг олж авах арга зам юм.

Залбирлын эхлэл

Эзэн, Таны надад хүсдэг зүйлсийг л би хүсэж байна. Элч Паулын адилаар би ямар ч нөхцөл байдалд сэтгэл хангалуун байхыг сонгож байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon