Христийн амар тайван зүрхийг чинь захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун. — Колоссай 3:15
Бид бүгд сэтгэлийн хөдлөлтэй бөгөөд бидэнтэй үргэлж хамт байдаг. Итгэгч хүн бүрийн гол зорилгын нэг нь сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал гэж би боддог. Сэтгэл хөдлөлдөө дийлдэхийн оронд бид тэдгээрийг хэрхэн удирдахыг сурахын тулд Бурханыг эрэлхийлэх хэрэгтэй.
Бодоод үз дээ. Өөртөө хэрэгтэй тодорхой нэг зүйлийг авахаар та дэлгүүр хэсэж байлаа. Өр ширнээс гарна хэмээн Эзэнд амлаж, хэрэггүй юманд мөнгө зарцуулахгүй байх шийдвэр гаргасан байв. Гэвч дэлгүүр хэсэж байтал хямдарсан бараа дахиад 50% хүртэл хямдарсныг та мэджээ. Тэр үед та яах вэ? Та сэтгэлийн хөдлөлөө дагаж амлалтаасаа буцах уу эсвэл худалдаж авах шийдвэр гаргахаасаа өмнө сэтгэл хөдлөлөө намжихыг хүлээх үү?
Бурхан таныг амар тайвнаар хөтлүүлэн шийдвэр гаргахыг хүсдэг. Түүний амар тайвнаар хөтлүүлнэ гэдэг нь ихэвчлэн сэтгэлийн хөдлөлөө намжтал хэсэг хүлээсний дараа үнэхээр зөв зүйл хийх гэж байгаа эсэхээ нятгалж үзэхийг хэлнэ.
Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн бүү шийдвэр гарга. Үргэлж амар тайван дотор яв.
Залбирлын эхлэл
Эзэн минь, Таны амар тайван миний зүрх сэтгэлд ноёлж байхыг би сонгож байна. Би сэтгэлийн хөдлөлдөө үндэслэн шийдвэр гаргахыг хүсэхгүй байна. Харин Таны хүслийн дагуу амар тайван ба тогтуун байдлаар алхам хийхийг сонгомоор байна.