Гэм буруутны хорон мууг төгсгөж, харин зөвт хүнийг бат тогтоогооч. Зөв шударга Бурхан зүрх ба оюун бодлыг шалгадаг. — Дуулал 7:9
Бидний амьдрал Бурханд итгэх итгэл болон шийдэмгий байдлыг маань шалгадаг сорилтоор дүүрэн байдаг. Өдөр бүрийн саад бэрхшээл, байнга довтолдог ёрын халдлагын алинтай нь ч нүүр тулсан бидний зан чанар тогтмол шалгагдаж байдаг.
Бурхан бидний зүрх, сэтгэл хөдлөл болон бодол санааг шалгаж байдгийг анхааралгүй өнгөрөх нь маш том алдаа болно. Шалгана гэдэг нь ямар утгатай вэ? Энэ нь хийнэ гэсэн зүйлээ хийх эсэхийг нь харахын тулд дарамт шахалт үзүүлнэ гэсэн утгатай. Дарамтан дор байхдаа тэсэх үү? Чадна гэсэн түвшиндээ гүйцэтгэж чадах уу? Чанарын жинхэнэ жишгээр хэмжвэл үнэн байх уу?
Бурхан биднийг бас ийнхүү шалгадаг.
Өнөөдөр та шалгагдсан уу? Юу болоод байгааг ойлгоогүй үедээ ч Бурханд итгэж найдах нь маш чухал. Бурханд жинхнээсээ итгэнэ гэдэг заримдаа хариултаа аваагүй гуйлт байсан ч итгээд урагшлахыг хэлнэ. Эргэлзээг үл харгалзан урагшаа зүтгээд байхад Тэр таныг босгон байгуулж, хүчтэй болгоно.
Залбирлын эхлэл
Эзэн, намайг шалгах үед би бэлэн байж, дарамтыг тэсвэрлэж, юу ч тохиолдсон Таныг дагасаар байхыг хүсэж байна. Асуусан зүйлдээ хариу аваагүй байсан ч өдөр бүр Танд бүх итгэл найдваараа тавьж амьдрахыг надад зааж өгөөч.