Амьдрал төлөвлөсний дагуу болохгүй үед

Амьдрал төлөвлөсний дагуу болохгүй үед

Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ. — Ром 8:28

Ром 8:28-д элч Паул бидэнд бүх зүйл сайны төлөө хамтдаа ажилладаг гэсэн. Паул бүх зүйл сайн гэж хэлээгүй, харин бүх зүйл хамтдаа сайны төлөө ажилладаг гэснийг анзаараарай.

Мөн Паул Ром 12:16-д өөрийгөө бусадтай [хүмүүс, юмс] дуртайяа нийцүүлээрэй гэж хэлсэн. Гол санаа нь, бид юмаа төлөвлөсөн ч хэрэв төлөвлөгөө маань бүтэхгүй байсан ч доройтож унадаггүй хүн болох ёстой.

Та унаандаа суугаад явах гэсэн чинь унаа чинь асахгүй байна гэж бодъё. Та энэ асуудлыг хоёр янзаар хүлээн авч болно.

Ингэнэ гэж мэдээд байсан юм аа! Миний төлөвлөгөө дандаа нурдаг гэж бодож болно.

Эсвэл та өөртөө ингэж хэлж болно. «Тэгэхээр би одоо явж чадахгүй нь ээ. Гэхдээ зүгээр ээ. Төлөвлөгөөнд орсон энэ өөрчлөлт миний сайны төлөө ажиллана гэдэгт итгэж байна. Бурхан бүгдийг хянаж байгаа».

Таны тэргүүнийг өргөж, цог жавхлан тань болохыг Бурханд зөвшөөр (Дуулал 3:3). Таны найдвар, хандлага, зан байдал, тэргүүн, гар, зүрх сэтгэл гээд таны бүхий л амьдралыг Бурхан өргөхийг хүсэж байгаа. Амьдрал төлөвлөсний чинь дагуу болохгүй байлаа ч Тэр сайн хэвээрээ гэдгийг бүү март.


Залбирлын эхлэл

Эзэн, Та бүх зүйлийг хяналтандаа байлгаж, бүхнийг сайны төлөө ажиллуулдаг гэдгийг би мэдэх учраас амьдрал миний төлөвлөсний дагуу болохгүй байсан ч би уян хатан, санаа зовохгүй байж чадна. Миний төлөвлөгөө бүтэлгүйтэхэд үүнээс сайныг нь харж, эерэг байхад минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon