Ариун байдлын Сүнс

Ариун Сүнсний [Түүний тэнгэрлэг мөн чанарын хувьд] хувьд үхэгсдээс амилснаараа хүч чадалт Бурханы Хүү гэж тунхаглагдсан бидний Эзэн (Мессиа, Тослогдсон Нэгэн) Есүс Христ юм. – Ром 1:4

Өнөөдрийн эшлэлд Ариун Сүнсийг “Ариун байдлын Сүнс” хэмээн нэрлэсэн байдаг. Тэр бол Бурханы ариун байдал бөгөөд Есүс Христийг өөрсдийн Аврагч болгон хүлээн авсан хүн бүрийн ариун байдлыг хариуцах нь Түүний ажил учраас Тэрээр энэхүү нэрээр дуудагдсан билээ.

Бурхан биднийг ариун байхыг хүсэж, ариун байдлыг бидэнд заадаг (1 Петр 1:15-16 харах). Биднийг тийм байдалд байлгахад туслах туслагчийг Тэр бидэнд өгөлгүйгээр биднийг ариун бай гэж хэзээ ч хэлэхгүй билээ. Ариун бус сүнс биднийг хэзээ ч ариун болгож чадахгүй. Тиймээс Бурхан Өөрийн Сүнсийг биднийг бүрэн гүйцэд болгож, биднээр дамжуулан ажиллах гэж зүрх сэтгэл рүү минь илгээсэн юм.

Филиппой 1:6-д Бурхан бидний дотор сайн үйлийг эхлүүлж, үүнийгээ бүрэн гүйцэлдүүлж, төгс болгох болно гэж Паул хэлсэн байдаг. Бид энэ дэлхий дээр амьдрах зуур Ариун Сүнс тэрхүү үйлээ бидний дотор үргэлжлүүлэн хийсээр л байх болно. Бурхан гэмийг үзэн яддаг, Тэр бидний дотроос гэм нүглийг олох бүртээ, тэр даруйдаа түүнийг цэвэрлэх ажлыг хийж байдаг.

Энэхүү баримт нь өөрөө л яагаад Ариун Сүнс бидний дотор амьдрах хэрэгтэйг тайлбарладаг юм. Тэр биднийг энэ амьдралаар зөвхөн удирдаж, хөтлөөд зогсохгүй, бас Түүнд таалагдахгүй байгаа ямар нэгэн зүйлийг биднээс авч хаяхын тулд Аавтай хамтарч түргэн шуурхай ажилладаг юм. Тэрээр биднийг ариун байдалд өсгөхийн тулд өөрчлөгдөх хэрэгтэй зүйлүүдийн талаар бидэнтэй ярьдаг, мөн хийх хэрэгтэй өөрчлөлтүүдийг маань хийхэд бидэнд хүчийг өгч байдаг.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Та ариун байдалд өсөж байдаг, яагаад гэвэл Ариун Байдлын Сүнс таны дотор оршдог.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon