Тэнгэр элч, Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ [халхлах үүл мэт]. Тиймээс төрөх Хүү нь Ариун (цэвэр, гэмгүй) Нэгэн (Үр удам) байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болно. – Лук 1:35
Ариун Сүнсний тусламжтайгаар онгон Мариа жирэмсэн болсон бөгөөд өнөөдрийн эшлэлийн дагуу Тэр түүн дээр ирж, түүний хэвлийд “ариун Зүйл”-ийг тарьсан юм. Ариун Нэгний Сүнс түүний дотор Үр мэт таригдсан юм. Түүний хэвлийд таригдсан Үр нь хүмүүсийг гэм нүглээс нь чөлөөлөх Нэгэн болох Бурханы Хүү ба Хүний Хүү болон өссөн юм.
Бид дахин төрөх үед үүнтэй адилхан үйл явц бидний дотор өрнөдөг. Ариун Нэгний Сүнс “ариун Зүйл” гэдэг нь бидний дотор Үр мэт таригддаг юм. Бид тэрхүү Үрийг Бурханы Үгээр усалж, дотроос минь гаргаж хаях “дэлхийн хогийн ургамлууд”-аас хамгаалан тордсоор байвал энэ нь “Түүнийг алдаршуулахаар тэднийг зөвт байдлын царснууд, Эзэний суулгац гэж нэрлэхийн тулд болой” (Исаиа 61:3) хэмээх зөвт байдлын аварга мод болон ургах болно.
Бурханы Үг нь ариуслыг мөшгө гэж бидэнд заадаг (Еврей 12:14 харах). Бид өөрсдийн зүрх сэтгэлээ энэхүү мөшгөлтөнд хандуулбал Ариун Нэгний Сүнс бидэнд туслах болно. Хэрэв бид ариун байхыг хүсдэг бол Ариун Сүнсээр дүүрэх хэрэгтэй бөгөөд Түүнийг бидэнтэй ярьж, засан залруулж, хөтлөн дагуулж, мөн амьдралын маань бүх л хэсэгт бидэнд туслахыг Түүнд зөвшөөр.
Таны дотор “ариун Зүйл” оршин байдгийг хэзээ ч бүү март. Бурханы Үгээр үрийг усалж, Ариун Сүнс тантай ярихыг, тэрхүү үрийг өсөхөд нь хэрхэн туслах ёстойг танд заахыг Түүнд зөвшөөр.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Ариун Сүнс танд ариуслыг зааж сургах явцдаа тантай маш ойрхон байхыг хүсдэг.