
Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв. — Үйлс 1:8
Үйлс номын 1:8-д Ариун Сүнс бас бидэн дээр ирж, дэлхийн хязгаар хүртэл Христийн гэрч болохын тулд хүч чадлыг (чадвар, үр нөлөөтэй байдал ба эрч хүч) өгнө гэж хэлсэн.
Олон христэд итгэгчид «зөв» зарчим дүрмийг дагахыг хичээдэг ч дотроо «Ингээд л болоо юу»? гэж гайхширдаг. Шинэхэн христэд итгэгчийн хувьд би ч мөн тийм хоосныг мэдэрдэг байсан. Зөв зүйлийг хийх нь түр зуурын баяр хөөрийг өгдөг боловч гүн гүнзгий, сэтгэл хангалуун, баяр хөөрийг авчирдаггүй.
«Бурхан минь ээ, нэг юм дутагдаад байна»! гэж би Түүн рүү хандан хашхирахад хамгийн хачирхалтай нь хэдхэн цагийн дараа миний урьд өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй аргаар Есүс Ариун Сүнсийг дүүргэж өгсөн. Тэгээд бүх юм өөрчлөгдсөн дөө. Би өөрийнхөө амьдралд Түүний хүч чадлыг цоо шинээр мэдэрсэн.
Та өдөр бүр Бурхантай хамт цагийг өнгөрөөж, Түүний Ариун Сүнсийг хүлээж авна гэдэг аймшигтай бөгөөд гайхамшигтай зүйлд оролцохоор гарын үсгээ зурж байгаа хэрэг. Та Есүстэй улам адилхан болох хүч болон хэрэг явдал дундуур алхах мэргэн ухааныг Түүнээс маш энгийнээр авсан гэсэн үг.
Шинэ зүйлээс бүү ай – зүгээр л эдгээр нь Библийн дагуу байгаа эсэхийг шалгаж мэд. Түүний Ариун Сүнстэй өдөр бүр харилцан ажиллах хүч чадлаар дамжуулан Бурхан таныг шинэ өндөрлөгт хүргэхийг хүсдэг гэдэгт би итгэдэг. Тэр таны зүрх сэтгэлийн үүдийг тогшиж байна. Та хаалгаа дэлгэж, Түүнийг урьж оруулах уу?
Залбирлын эхлэл
Бурхан минь. Таны Ариун Сүнсний хүч чадлаар дүүрсэн христэд итгэгч хүн шиг амьдрахыг би хүсэж байна. Ариун Сүнснээс ирдэг гүн гүнзгий баяр хөөрөөр хэрхэн амьдрахыг надад мэдүүлээч. Өдөр бүр ямар ч нөхцөл байдалд Таны зөвт байдал, амар тайван ба баяр хөөр дотор явах хүч чадал ба мэргэн ухааны төлөө Танд баярлалаа.