
Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргив. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьцгаав. — Үйлс 4:31
Дахин төрж, Ариун Сүнсээр дүүрсэн хэрнээ өдөр бүр Түүний арга замуудыг мөшгиж, Бурханы Сүнсээр дүүрэн хэвээр байна гэж юу болохыг мэддэггүй, сэтгэл дундуур христэд итгэгчид их байдаг. Ариун Сүнс тэдний дотор байгаа хэдий ч тэд өдөр бүрийн энгийн амьдралдаа Өөрийгөө илэрхийлэхийг Бурханд зөвшөөрдөггүй.
Аяганд ус хийхдээ дүүртэл нь хийлгүй орхиж болдог. Үүний адил бид дахин төрөхөд Ариун Сүнс бидний дотор орж ирсэн ч Түүгээр хараахан бүрэн дүүрэн дүүргэгдээгүй учраас хүч чадлыг нь амьдралдаа гэрчлэх зүйл байдаггүй.
Үйлс 4:31-д хүмүүс Ариун Сүнсээр дүүрснийхээ дараа Бурханы үгийг эрх мэдэлтэйгээр, зоригтой ярьж эхэлсэн гэдэг.
Хүмүүс өдөр бүрийн амьдралдаа Түүнийг ойшоодоггүй хэрнээ хажуудаа байлгах гэсэн оролдлогоороо шашинлаг арга замуудыг дагадаг. Чухам энэ байдал нь Бурханд таалагддаггүй. Тэр биднийг Сүнсээр дүүрсэн эрх чөлөө, урам зориг, баяр хөөрийг эдэлж амьдраасай гэж хүсдэг.
Амьдралын чинь талбар бүрт Ариун Сүнсний хүч чадлаар чөлөөтэй ажиллах боломжийг Бурханд олгохыг танаас гуйж байна.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би өдөр бүр Ариун Сүнсээр дүүрэн байхыг хүсэж байна. Өдөр бүр Ариун Сүнсээр дамжуулан эрх чөлөөтэй, урам зоригтой амьдрахад минь туслаач.