Ариун Сүнсээр дүүрч, сайныг үйлд

Ариун Сүнсээр дүүрч, сайныг үйлд

…Харин [Ариун] Сүнсээр дүүр. — Ефес 5:18

Сатан биднээр гэм үйлдүүлэх гэж уруу татдагийг бид бүгд мэднэ. Түүнчлэн Бурхан бидний «дурыг татдаг» гэж болно. Сайн зүйлийг хийлгэхийн тулд Бурхан биднийг сорьдог буюу өдөөдөг. Харин энэ үед Сатан үүнийг хийлгэхгүй байх шалтаг гарган бидний оюун санаа руу довтолдог. Ийнхүү түүнд хууртах үед тэр биднээс сайныг үйлдэж, ерөөгдөх боломжийг маань хулгайлдаг юм.

Бид бурууг хийх уруу таталтыг эсэргүүцэхээс илүү зөвийг үйлдэх өдөөлтийг эсэргүүцэхдээ сайн байдаг юм шиг. Гэхдээ ийм байж болохгүй.

Иаков 4:7 хэлэхдээ, Бурханд захирагд. Диаволыг эсэргүүц [түүний эсрэг бат зогс]. Тэгвэл тэр та нараас зайлна гэсэн. Энэ нь хоёр талтай. Та Бурханд захирагдахгүйгээр диаволыг эсэргүүцэж чадахгүй. Бас та диаволыг эсэргүүцэлгүйгээр Бурханд захирагдаж чадахгүй.

Ефес 5:18-д биднийг үргэлж Ариун Сүнсээр дүүрч бай гэсэн. Сүнсээр дүүрэн байсан цагт та Бурханд захирагдаж, диаволыг эсэргүүцэн тулаанд ялан дийлэх болно.


Залбирлын эхлэл

Бурхан минь, намайг Ариун Сүнсээрээ дүүргээч. Би өнөөдөр Танд захирагдаж, сайныг үйлдэн хүмүүсийг ерөөж ивээхийн тулд Ариун Сүнсний сануулгыг дагахыг хүсэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon