Ариун Сүнс бол дөлгөөн нэгэн

Энэ нь Абрахамын [амлагдсан] ерөөлийг [тэд хүлээн авах] Христ Есүсээр харийнханд ирүүлэхийн тулд юм. Ингэснээр бид итгэлээрээ [Ариун] Сүнсний [ухаарснаар] амлалтыг [бүгдийг] хүлээн авах юм. – Галат 3:14

Энэ номонд би Ариун Сүнсний талаар, Сүнсээр дүүрэн байх талаар асар их зүйлийг бичсэн бөгөөд та эдгээр хуудаснуудаар аялах зуураа Ариун Сүнсийг мэдэж авах боломжийг би танд өгөхийг хүсэж байна.

Ариун Сүнс бол дөлгөөн Нэгэн юм. Хэрэв таны амьдралд Тэр бүрэн уригдаагүй бол Тэр хүч түрэн орж ирдэггүй билээ. Та зөвхөн Түүнээс асуусан тохиолдолд л, Тэр таныг дүүргэх болно. Лук 11:13-т Бурхан Өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсийг өгөх нь лавтай гэж Есүс амласан. Мөн Иаков 4:2 бид зарим нэг зүйлийг гуйдаггүй учраас бид нарт байдаггүй гэх шалтгааныг бидэнд хэлдэг.

Бурханы өмнө зоригтой ирж, Ариун Сүнсээр таныг дүүргэхийг Түүнээс өдөр бүр гуй гэж би таныг уриалж байна. Хүлээн авна гэдэгтээ найдаж байгаагаа хэл. Бодол санаандаа бүү эргэлз, зүрх сэтгэлээ эргэлзээгээр дүүргэхийг бүү зөвшөөр, харин итгэлээр гуй. Хүлээн авна гэдэгтээ итгэж, Тэр таны дотор амьдардагт нь Бурханд таларх. Бурхан бол худал хэлдэг хүн биш (Тооллого 23:19 харах). Хэн нэгэн хүн итгэлийн алхамыг хийх үед Тэр Өөрийн Үгээ биелүүлэхдээ итгэмжтэй ханддаг, тиймээс баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар гуй, хүлээн ав (Иохан 16:24 харах).

Өнөөдрийн эшлэл нь итгэлээрээ дамжуулан бид Сүнсний амлалтыг хүлээн авна гэж хэлдэг. Бэлгүүдийг хэн нэгэн хүнд хүчээр өгдөггүй. Тэдгээр нь санал тавьж, гуйсан хүмүүс хүлээн авагддаг. Бурхан Ариун Сүнсийг өргөл болгон өгсөн, тиймээс таны хийх ёстой зүйл бол амарч, итгэлээр хүлээн ав.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Таны бүх хэрэгцээ хангагдахын төлөө Бурханаас гуйхаа болон үргэлжлүүлэн гуйхаасаа хэзээ ч бүү ич.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon