Эсвэл Бичвэр дэмий хоосноор “Бидний дотор Түүний нутаглуулсан сүнс нь [тавтай морилохыг] атаархан хүсдэг” хэмээсэн гэж та нар бодож байна уу? – Иаков 4:5
Өнөөдрийн эшлэл нь үнэндээ Ариун Сүнс бидний амьдралд уригдан залагдахыг хүсэж байдаг хэмээн дүгнэсэн байдаг.
Иаков 4:4 эшлэлийн дагуу бол, бид Бурханаас илүү энэхүү дэлхийн зүйлүүдэд илүү их анхаарлаа хандуулах үед, Тэр биднийг Түүний араар нь энэ дэлхийтэй завхайрсан итгэмжит бус эхнэр мэт, мөн Түүнтэй хийсэн гэрлэлтийн тангаргаа зөрчсөн мэт хардаг. Биднийг Түүнд итгэмжит байлгахын тулд, Түүнээс холдуулж байгаа зүйлүүдийг Тэр харахдаа, тэдгээрийг заримдаа бидний амьдралаас Тэр холдуулах хэрэгтэй болдог.
Хэрэв бид хийж буй ажлаа Бурхан болон бидний дунд орж ирэхийг нь зөвшөөрвөл, бид ажлаа алдаж болдог. Хэрэв мөнгө биднийг Түүнээс салгавал, магадгүй бид Бурханыг таньж мэдэхгүй байхаас илүү мөнгө, эд хөрөнгө багатай байх нь бидэнд хамаагүй дээр гэдгийг бид сурах хэрэгтэй болдог. Мөн амжилт бидний тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаанд саад болдог бол, бид албан тушаал дэвшихийнхээ оронд албан тушаал буурч болно. Хэрэв бидний найз нөхөд бидний амьдралд Бурханаас илүү байр суурийг эзэлдэг бол, магадгүй бид зарим нэг найз нөхдөө алдаж болдог.
Маш олон хүмүүс хүсэж байгаа зүйлүүдээ хэзээ ч хүлээн авч чаддаггүй шалтгаанаа ухаарахаасаа өмнө бүдэрдэг юм. Энэ нь тэд нар яг үнэндээ Бурханыг нэгдүгээрт тавьдаггүйтэй холбоотой. Бурхан таны төлөө атаархдаг, Тэр таны амьдралын нэн тэргүүнд байхыг хүсдэг. Өөр юу ч нэн тэргүүнд байх ёсгүй.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Таны амьдрал дахь Түүний байр суурийг эзэлж байгаа ямар нэгэн зүйлийг холдуулахыг Бурханаас гуй.