
Учир нь хаана атаархал (атаа) ба хувиа хичээсэн (өрсөлдөөн, аминч санаархал) зорилго оршиж байна, тэнд замбараагүй байдал (сэтгэл дундуур байдал, тэрслэл, эв эеэ олохгүй байдал) болоод аливаа муу муухай юмс байдаг. — Иаков 3:16
Атаархлын улмаас бий болсон уур хилэн бол Библид анх дурдсан сөрөг сэтгэл хөдлөлүүдийн нэг юм. Эхлэл 4-р бүлэгт Каин дүү Абелдээ уурлаж амийг нь хөнөөх хэмжээнд хүртэл түүнд атаархсан гэжээ. Хэдийгээр энэ нь атаархлын туйлын ноцтой илэрхийлэл байсан ч атаархал ямар аюултай зүйлд хүргэдгийг бидэнд яруу тодоор сануулдаг.
Өнөөгийн нийгэмд олон ч хүн өөрийн үнэ цэнэ буюу ач холбогдлыг ажил төрөл, нийгэмд эзлэх байр суурь, сүм чуулган дахь үйлчлэл дээр үндэслэж авч үздэг. Энэ үзэл бодлоосоо болж өөр нэгэн тэдний өмнүүр орж, дэвшихээс тэд их айна. Атаархал тэднийг хүмүүсийн нүдэнд чухал гэж харагдуулах гэж зүтгэдэг.
Хэрэв та энэ хандлагаас болж зовж байгаа бол Бурхан таныг одоогийн байр сууринд байлгаж байгаа нь учир шалтгаантай гэдгийг ойлго. Таны амьдралд зориулсан Түүний төлөвлөгөө нь сайн бөгөөд энэ төлөвлөгөөнд та хэрхэн бэлтгэгдэх хэрэгтэйг Тэр мэдэж байгаа.
Шалихгүй жижиг эхлэлийн өдрүүдийг бүү үл тоомсорло. Бурханы бидний амьдралд өгсөн онцгой дуудлагуудад дуулгавартай байснаар бидэнд сэтгэл ханамж ба баяр баясгалан ирдэг. Хүмүүст өндөр сэтгэгдэл төрүүлэх гэж атаархлаар хөтлөгдөж, юманд хүрэхийн оронд Бурханд дуулгавартай байгтун. Таны дотор атаархалд газар авах боломж бүү олго. Таныг байх хэрэгтэй яг зөв газарт нь Бурхан аваачна гэдэгт итгэж найд.
Залбирлын эхлэл
Бурхан минь, атаархал үнэхээр аюултай бөгөөд би атаархлаас бүрэн чөлөөтэй байхыг хүсэж байна. Миний байр суурь энэ ертөнцийн албан тушаал болон хүлээн зөвшөөрөлтөөс хамаарахгүй. Надад хэрэгтэй нь ганцхан Та билээ.