Түүгээр ч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг [бид ч мөн эдүгээ баяр хөөрөөр дүүрэн байцгаая!]. Учир нь зовлон нь тэвчээрийг. — Ром 5:3
Бид оюун бодлоо шинэчлэх чухал хэдий ч оюун бодлоо дахин шинэчлэх энэ үйл явц бага багаар урагшилдаг гэдгийг ойлгох нь бас чухал. Ахиц дэвшил удаан байгаа юм шиг санагдах эсвэл танд базаахгүй, муу өдөр буюу саад тотгор таарахад бүү урам хугараарай. Зүгээр л босож, тоосоо гөвөөд дахиад шинээр эхэл.
Нялх хүүхэд хөлд анх орохдоо бүдрэхгүй цэх явах чадвартай болтлоо маш олон удаа унадаг. Гэсэн цөхрөлтгүй яваад л байдаг. Тэр унангуутаа хэсэгхэн зуур уйлж болох хэдий ч үргэлжлүүлэн дахин босож, дахин оролдлого хийдэг.
Оюун бодлоо өөрчлөхөд суралцах явдал үүнтэй яг ижил. Бид хичээсээр байгаад унадаг боловч Бурхан биднийг дахин босгохын тулд дэргэд байсаар байдаг. Гонсойж, бухимдахын оронд Библид юу гэж хэлдгийг санаж, хүнд хэцүү үедээ ч «ялгуусан» байж сур. Яагаад гэвэл тэмцэлдэж байгаа яг энэ үйл явц таныг итгэлийн сайн тэмцлээр тэмцэж явааг илтгэдэг.
Бид нэг ч зөв зүйл хийж чадалгүй бүтэлгүйтэх өдөр бидэнд нэг бус удаа таарна. Өөрөөр хэлбэл: бидний бодол санаа сөрөг байх өдрүүд олон байна. Гэсэн ч ородлогоо хэзээ ч бүү зогсоо. Бид бууж өгөхгүй л бол Бурхан биднийг Өөрийнхөө оюун бодлын арга зам руу аажим аажмаар дөхүүлсээр байх болно!
Залбирлын эхлэл
Эзэн, унахад минь босгодог Танд талархаж байна. Намайг хичээж, өөртэйгөө тэмцэлдэж байхад Та миний дотор ажиллаж, сөрөг бодол санаагаа ялан дийлэхэд тусална гэдгийг би мэдлээ. Та Өөрийнхөө бодох арга замтай нийцүүлэн намайг улам бүр өөрчилж чадах учраас Танд баярлалаа.