Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээрээ Эзэний алдрын тусгалыг тольдох мэт хараад, Түүний дүрд Эзэний Сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг. — 2 Коринт 3:18
Дотроо өөрөөр бодож байгаа байдлаасаа өөрөөр гаднаа илэрхийлэх явдал бидэнд олон тохиолддог. Айдас, сул тал, алдаа дутагдал зэрэг биднийг өөртөө дургүй болоход хүргэдэг зүйлс бидэнд байдаг учраас бид эдгээрийг бусдаас нуух нь дээр гэж үздэг. Үүнээс болж бид баг зүүдэг.
Баг зүүх нь биднийг буруугаар таниулах аюултай. Тиймээс бусдын харж байгаа нь худал болж таардаг. Энэ нь жинхэнэ би биш гэсэн үг. Бид гадна байдлаа өөрчилж чадах ч үнэндээ сэтгэлийн гүнд байгаа дотор хүнээ өөрчилж чадахгүй. Зөвхөн Бурхан л бидний зүрх сэтгэлийг өөрчилж чадна.
Бурхан биднийг яг одоо байгаагаар минь хайрладаг бөгөөд биднийг гэсэн Түүний хайр хэзээ ч шавхагдахгүй гэдгийг бид ухаарах хэрэгтэй.
Өөр сайхан мэдээ байна. 2 Коринт 3:18-д Бурхан бидний далдлахыг хүсдэг өө дутагдлыг зассанаар биднийг өөрчилж, биднийг Өөртэйгөө улам адилхан болгосоор байна.
Багаа тайлах хэмжээнд Түүнд хангалттай итгэж найд. Надтай адил, та өөрийгөө Эзэний дүр төрхийн дагуу бага багаар өөрчлөгдөж байгаагаа олж мэдэх болно.
Залбирлын эхлэл
Эзэн, би бусдад нийцүүлж, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд үргэлж бага зүүдэг гэдгээ ухаарлаа. Та намайг хүлээж авсан нь надад хангалттай. Өнөөдөр би энэ итгэл дээр бат зогсох шийдвэр гаргаж байна. Хайраараа намайг нөмөрч, Өөрийнхөө дүр төрхийн дагуу намайг өөрчилсөөр байгаач.