
Эзэнээ эдээрээ болоод бүтээгдэхүүнийхээ дээжээр алдаршуул. Тэгвэл агуулах чинь арвинаар дүүрнэ. Ингэвэл торхнууд чинь дарсаар бялхана. — Сургаалт үгс 3:9–10
Олон хүн Бурханаас авахыг хүсдэг мөртлөө өөрийгөө бүхлээр нь Түүнд зориулах хүсэлгүй байдаг. Үнэндээ өгөх хүсэл эрмэлзэлтэй Бурхан руу төвлөрөх нь өөрийнхөө амьдрал болон зүрхнийхээ хандлагыг тогтмол цэгнэн үзэж, Түүний бидний зүрхэнд суулгасан зүйлийг хийх нь бид бүхэнд сайн. Бид цаг зав, хөрөнгө мөнгө, мөн өөрийгөө Эзэний ажилд зориулдаг байхын тулд шинээр амлалт өгөх цагийг үе үе гаргах хэрэгтэй.
Айдсаар дамжуулан муу ёрын нэгэн тантай ярихыг бүү зөвшөөр. Бурхан бидэнд юу хэрэгтэйг, бидэнд санаа тавина гэж амласан учраас юунд ч санаа зовох хэрэггүй хэмээн биднийг зоригжуулсан (Maтай 6:25–34).
Сургаалт үгс 3:9–10-т бүх бүтээгдэхүүнийхээ [зөв шударга хөдөлмөрийн] дээжээр болон эд хөрөнгөөрөө Эзэнийг дээдэл. Тэгвэл агуулах чинь пиг дүүрч, торхнууд чинь шинэ дарсаар бялхана гэсэн. Та өөрийгөө Бурханд бүхлээр нь өгөхөд Тэр таныг итгэмжтэйгээр хангах болно.
Өөрийгөө Бурханд өргө. Одоо өөрийгөө байгаагаар нь, найдаж буй байдлаа, бүхий л мөрөөдөл, алсын хараа, найдвар болон хүсэл зорилгоо Түүнд өг.
Бүх зүйлээ Түүнийх болго. Ингэвэл Тэр Өөрийнхөө сүр хүчийг таны амьдралаар илэрхийлэн харуулах болно.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би өөрийнхөө гар, уруул, оюун бодол, бие, мөнгө, цаг зав гээд өөрийн гэсэн бүхнээ Танд өргөж байна. Надад байгаа бүхэн Таных. Өнөөдөр би Таны хүслийг биелүүлмээр байна.