Бурхан ямар ч замбараагүй байдлыг цэвэрлэж чадна

Бурхан ямар ч замбараагүй байдлыг цэвэрлэж чадна

Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой [заавал]. — Еврей 11:6

Би хүүхэд насандаа ноцтой хүчирхийлэлд өртөж байв. Миний амьдрал аймшигтай муухай байсан! Би ер нь хорь хүртлээ аз жаргалтай байснаа санадаггүй. Миний оюун санаа замбараагүй, миний сэтгэл хөдлөл ч замбараагүй, бүх зүйл замбараагүй байв!

Гэвч Бурхандаа талархъя. Би энэ чигээрээ үлдээгүй! Бурхан надтай тулж ажиллан, намайг өөрчилж, тэр бүхнээс намайг авч гарсан юм. Одоо би Бурхантай гойд сайхан харилцаатай, жинхэнэ амар тайван ба баяр хөөртэй, гэр бүл ба найзуудтайгаа сайхан харилцаатай бөгөөд Бурханы дуудлагын дагуу үйлчлэн амьдарч байна.

Еврей 11:6-д Бурхан Өөрийг нь хичээнгүйлэн хайгчдыг шагнадаг гэж бидэнд хэлсэн. Бурханд илүү ойр байж, Түүнд дуулгавартай байхын тулд миний золиослосон бүхэн надад Түүнээс хэд дахин илүүгээр буцаж ирснийг би олж мэдсэн. Тэгээд Түүний өгсөн бүхэн үргэлж илүү сайн байдаг.

Гэхдээ Жойс, та намайг ямар байдалд байгааг мэдэхгүй байна. Энэ үнэхээр хэцүү! гэж та бодож байж магадгүй.

Би ойлгож байна. Би ч гэсэн үнэхээр хатуу ширүүн амьдралыг туулж гарсан. Харин Бурхан Өөрийг нь хайгчдыг шагнадаг. Бэрхшээл зовлонгийнхоо дунд Түүнийг эрхэлхийлэхийн тулд шийдэмгий байгтун. Таны эмх замбараагүй амьдралыг цэвэрлэж, цэгцлэхээс илүү ихийг Тэр хийж чадна!


Залбирлын эхлэл

Бурхан минь, Та миний замбараагүй амьдралыг цэвэрлэж, цэгцэлж чадна гэдэгт би итгэж байна. Зовлон бэрхшээлтэйгээ зууралдахын оронд өнөөдөр би Таныг хичээнгүйлэн эрэлхийлэх болно. Таныг миний дотор ямар нэг сайн зүйл хийхийг найдан хүлээж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon