Хэдийгээр та нар эдүгээ түр зуур, шаардлагатай бол элдвийн сорилтод зовсон ч үүндээ үлэмж баярладаг. Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах, мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж, Есүс Христийн илчлэл дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм. — 1 Петр 1:6–7
Бартаа саад гэдэг үг зарим хүнд айдас төрүүлэм цохилт өгч болох хэдий ч үнэндээ энэ бол тийм ч муу үг биш. Бурхан бидний сүнсийг мохоохыг хэзээ ч хүсдэггүй боловч бидний дотор болон биднээр дамжуулан Түүний хэн болохоо харуулах гэсэн хүсэлд нь саад учруулдаг гаднах хуяг буюу бидний махан биеийн үр нөлөөг нураахыг Тэр хүсдэг. Тэрээр бардам зан, тэрслэл, хувиа хичээх байдал, тусгаар байдал зэргийг эвдэхийг хүсдэг. Бурхан биднийг Түүнээс бүрэн хамааралтай байхыг хүсдэг бөгөөд зовлон зүдгүүр биднийг энэ цэгт хүргэдэг юм шиг санагддаг.
Бэрхшээл буюу зовлон шаналлын цаг үеийг туулах ёстой гэхээр хүмүүс заримдаа цочирдох шиг болдог. Үгийг сурч, дуулгавартай дагаж, итгэмжтэй байх үед хүртэл бидэнд саад бэрхшээл тулгарах л болно. Тэгээд заримдаа бэрхшээл ердөө бидний итгэлийг шалгаж, цэвэршүүлэхээр ирдэг.
Бидний замд энэ мэтийн сорилт таарахад үүнийг хүлээж ав. Яагаад гэвэл тэд цөхөрсөн сэтгэлийн цэвэр байдалд хүргэдэг. Бурхан биднийг махан биеийнхээ дагуу биш, Сүнсээр амьдрахыг хүсдэг. Биднийг Түүнээс холдуулдаг, хувиа бодсон гэмт зуршлыг амьдралаас маань таслахыг Түүнд зөвшөөрөх үед энэ нь хавьгүй амархан байх болно.
Өнөөдөр та Бурхантай ойр байхыг хүсэж байна уу? Тийм бол бартаа саад таныг ирээдүйд илүү агуу зүйлд хүргэнэ гэдгийг мэдээд үүнийг хүлээн ав.
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, заримдаа надад бартаа саад хэрэгтэй гэдгийг би ухаарлаа. Энэ нь таатай сайхан байхгүй ч намайг Танаас холдуулдаг аливаа зүйлийг эвдэж нураахын тулд Таныг урьж байна.