Тэр [Сүнс] нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн [анхны үр жимснүүд, амлалт ба урьдчилгаа, бидний өвийн төлөө урьдчилан төлсөн төлбөр] батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд юм. – Ефес 1:14
Ариун Сүнс бол сайн зүйлүүд ирж байгаагийн баталгаа болдог. Ялангуяа Ариун Сүнсээр үнэхээр дүүрсэн үедээ “Энэ бол дэндүү сайхан юм, алдрын бүрэн бүтэн байдал нь ямар байхыг төсөөлөхөд ч бэрх юм” гэж би дандаа хэлдэг. Хэрэв бидний өвөөс дамжин ирсэн бидэнд хамаарагддаг зүйлийн дөнгөж 10 хувийг нь л (энгийн урьдчилгаа төлбөр) бид мэдэрч байгаа бол, Бурхантай нүүр нүүрээрээ уулзаж, цаашид ямар ч нулимс, уйтгар гуниг, үхэл байхгүй болохыг үнэхээр харах үед ямар байх бол гэж бодоод үзээрэй. Тэдгээр бодлууд намайг бүрэн алмайруулдаг билээ.
Библийн Ефес 1:13-14-т бид Ариун Сүнсээр тамгалагдсан бөгөөд хамгийн эцсийн өдөрт гэм нүглээс, түүний нөлөөнөөс болох бүх сүйрлээс бид нарыг хадгалж, аюулгүй байлгана хэмээн баталсан байдгийг өгүүлдэг. Энэ талаар тунгаан бод бидний дотор байдаг Ариун Сүнс хамгийн эцсийн амрах газрын төлөө биднийг хадгалах болно. Тэр нь булш биш, харин Бурханы оршихуй байдаг тэнгэрийн улс билээ.
Ариун Сүнс бидний төлөө яг одоо энд гайхамшигтай зүйлүүдийг хийдэг. Тэр бидэнтэй ярьдаг, хөтөлдөг, тусалдаг, сургадаг, зөвлөгөө өгдөг, бидний амьдралд зориулсан Бурханы баярламаар төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд бидэнд чадварыг өгдөг гэх мэт зөндөө олон зүйлүүд байдаг. Хичнээн их гайхамшигтай мөчүүдийг Түүнтэй хамт туулсан ч бай, эдгээр нь энэ дэлхий дээрх амьдралуудад маань л тохиолддог бөгөөд бидний ирээдүйд хүсэн тэмүүлэх зүйлийн зөвхөн урьдчилгаа нь юм. Бидэнд урьдчилгаа төлбөр нь байгаа боловч цаашид зөндөө их зүйлүүд ирэх болно!
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Таны өв баталгаатай юм гэдгийг мэдэж, сэтгэл амар бай.