Биднийг төгс байж чадахгүйг Бурхан мэднэ

Биднийг төгс байж чадахгүйг Бурхан мэднэ

Би хэдийнээ олж авсандаа эсвэл хэдийнээ төгс болчихсондоо бус, харин Христ Есүст (Мессиа) юуны төлөө баригдсан, түүнийг л барьж авахын (атгах) тулд мөрддөг. — Филиппой 3:12

Алдаа хийхээс их айдаг тул юу ч хийдэггүй хүн маш олон байдаг. Тэгээд оронд нь тэд суугаад «Би буруу юм хийчихвэл яах вэ? Би Бурханаа алдчихвал яах юм»? гэдэг.

Бурхан нэг удаа надад юу гэж хэлснийг мэдэх үү? Тэр надад «Хэрэв чи Намайг алдвал Би чамайг олоод л авна» гэж хэлсэн юм.

Бид Бурханаас хаа нэг газар холдож яваад, хаана байгаадаа ч эргэлзэж байвал зүгээр л гараа өргөөд «Есүс, энд ирээд намайг аваач!, би будилж орхилоо, би буруу шийдвэр гаргасан гэж бодож байна» гэж хэлж болно.

Биднийг төгс байж чадахгүй гэдгийг Бурхан мэддэг учраас Тэр Өөрийн Хүүгээ бидний төлөө төгс тахил болгон илгээсэн юм. Эдүгээ бид төгс байдлын шугам руу урагшилж байна. Паул элч Филиппой 3-р бүлэгт ардахаа мартаж, урьдах зүйлс рүү зүтгэн тэмүүлдэг тухай ярьдаг.

Өнөөдөр Бурхан таныг урагшаа тэмүүл гэж дуудаж байна. Хүн бүр алддаг учраас алдаа гаргачих вий гэсэн айдастай амьдрахаа боль, гүйцээ. Бурхан танаас битгий алдаа гарга гэж гуйгаагүй. Тэр таныг хөтлөн дагуулна гэдэгт итгэж, урагшаа зүтгэн тэмүүл хэмээн дуудаж байна. Түүнийг дуудахыг Тэр танаас хүсэж байна. Өөрийнхөө төгс бус байдлын айдас дотор бүү амьдрагтун. Танд зориулсан Бурханы төгс төлөвлөгөөнд итгэж амьдар.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Би өөрийнхөө төгс бус байдлын айдас ба алдаа хоёрын дунд эрэмдэг хүн шиг амьдармааргүй байна. Танд анхаарлаа төвлөрүүлж амьдрахад минь туслаач. Намайг Таныг дуудахад Та төгс байдлын бариа руу урагшлахад минь тусална гэдгийг би мэдлээ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon