Тэр мөнгийг хайлуулагч ба цэвэршүүлэгч мэт сууж, Левийн хөвгүүдийг цэвэршүүлэх болно… тэднийг Тэр алт ба мөнгө адил цэвэршүүлнэ. – Малахи 3:3
Өнгөрсөн он жилүүд рүүгээ эргэн харахад Бурхантай хамт өнгөрүүлсээр ирсэн сэтгэл татам аяллаа би харж чаддаг. Тэр намайг гарцаагүй өөрчилсөн, одоо ч гэсэн өдөр бүр өөрчилсөөр л байдаг юм. Би Ариун Сүнсний дүүрэн байдлыг хүлээн авах үед, миний сэтгэлд (бодол санаанд, хүсэлд, сэтгэлийн хөдөлгөөнд маань) ба нөхцөл байдлуудад маань маш олон асуудлууд байсан юм. Миний амьдралд газар авах гэж буй зүйлийг би бараг ухаараагүй байв. Би Бурханаас өөрчлөлтийн төлөө гуйсан боловч миний амьдралд өөрчлөгдөх хэрэгтэй зүйл бол би өөрөө байсныг бүрэн ойлгоогүй байсан юм!
Бурхан миний дотор ажлаа хийж эхэлсэн бөгөөд удаанаар, тууштайгаар миний үргэлж даван туулж чадах хурдтайгаар. Цэвэршүүлэгчийн хувьд Тэр бидний амьдралд шатаах галыг тавихдаа, тэдгээрийг хэзээ ч хэтэрхий халуун байлгадаггүй бөгөөд мөн тэдгээрийг хэзээ ч унтрахгүй байхыг нь харж хянаж байдаг. Зөвхөн Тэр биднийг харах үед тухайн галыг унтраахын тулд Түүний өөрийнх нь тусгал нь аюулгүй болсныг харвал хэдийгээр тухайн мөчид үргэлжлүүлэн бид нарт цөөхөн өөрчлөлтүүд хэрэгтэй ч гэсэн Тэр тухайн галыг унтраадаг билээ.
Бурхан надтай тэсвэр тэвчээрийн талаар ажиллаж байх үед би тэсвэр тэвчээртэй байх уу эсвэл муухай аашлах уу гэдгийг харуулах маш олох нөхцөл байдлуудтай би тулгардаг байсан. Ихэнхдээ би муухай зан аашаа гаргадаг байсан боловч Ариун Сүнс намайг зэмлэсээр, надад заасаар Бурханы алдрын төлөө амьдрах хүслийг надад өгсөн юм. Аажмаар, бага багаар би тэр тал дээр өөрчлөгдсөн, дараа өөр тал дээр өөрчлөгдсөн юм. Ихэвчлэн би тухайн тулалдаануудын хооронд бага зэрэг амарч авдаг байсан. Магадгүй одоо л нэг дууссан байх гэж ойр ойрхон бодох мөчид өөр ямар нэгэн зүйлд суралцах хэрэгтэй байгаагаа би олж мэддэг байв.
Иймэрхүү арга замаар ажилладаг Ариун Сүнс биднийг өөрчилдөг юм. Түүний удирдлаганд та өөрийн зүрхээ нээлттэй байлга. Түүний дуу хоолойд өөрийнхөө чихээ нээлттэй байлга. Түүний танд хэлсэн зүйлийг дуулгавартай дагавал удахгүй та өөрийгөө Түүний бүтээсний дагуу хүн шиг болгож, улам ихээр өөрчлөгдөж байгаагаа олж харах болно.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Бурхан танд өөрчлөгдөх хэрэгтэй талуудыг чинь харуулбал, урам тань бүү хугараг.