Тиймээс Эзэн ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчилжээ. – Гэтлэл 32:14
Залбирал Бурханы бодол санааг өөрчилж чадна гэдгийг та мэдэх үү? Хэн нэгэн зүгээр л цаг гарган Түүнтэй ярьж, Түүнийг сонссоны үр дүнд нь Бурхан Өөрийнхөө хийхээр төлөвлөж байсан ямар нэгэн зүйлийн талаар үнэхээр дахин бодолцон үзэж болдог юм.
Мосе Арван Тушаалыг авахаар Синаи Уулан дээр гарах үедээ хүмүүсийн бодож байснаас зөндөө удаан хугацаагаар явсан юм. Тэд удирдагчаа байхгүй байх хооронд өөрсдийн Эзэнийг умартаж, махан биеийн хүслээ хангахын тулд өөрсдийн бүх гоёл чимэглэлүүдийг цуглуулж, түүгээрээ алтан үхэр хийж, түүнд мөргөж байсан. Бурхан Мосег уулан дээр байх үед нь “Чи доошоо буусан нь дээр, яагаад гэвэл хүмүүс өөрсдийгөө үнэхээр будлиулж байна. Би үүнийх нь төлөө ууртай байна” гэж хэлсэн байдаг. (Бурханд Талархъя, Дуулал 30:5-д Түүний хилэн агшин зуурынх, Таалал ивээл нь насан туршийнх! гэж хэлсэн байдаг).
Мосе хүмүүсийн төлөө зуучлан гуйж эхэлсэн. Яагаад гэвэл тэр тэдний төлөө маш их сэтгэл тавьдаг байсан. Бурхан түүнд аль хэдийнээ “Намайг орхи, тэд бол хүзүү нь хөшсөн, зөрүүд ард түмэн байна” (Гэтлэл 32:9-10 харах) гэж хэлсэн байдаг. Гэвч Мосе болихоос татгалзсан юм, яагаад гэвэл тэр асуудал түүний зүрх сэтгэлийг зовоож байсан юм. Тэр тэдгээр хүмүүст хайртай, Бурханы мөн чанарыг мэддэг байсан. Үүнээс гадна Бурхан тэдгээр хүмүүст үнэхээр хайртай, тийм байдалтайгаар нь үлдээхийг үнэхээр хүсэхгүй байсныг нь ч тэр мэддэг байсан юм.
Мосе Бурханаас бодол санаагаа өөрчлөхийг гуйсан (Гэтлэл 32:12 харах) бөгөөд өнөөдрийн эшлэлээс харахад, Бурхан өөрчилсөн. Бид залбирах үедээ, бид өөрчлөлтийг бий болгож чаддаг!
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Таныг залбирах үед Бурхан сонсож, хариулдаг!