Та нарыг үнэтэйгээр худалдан авсан [асар их үнийг төлж авсан, Өөрийнх болгосон] тул биеэрээ Бурханыг алдаршуул. — 1 Коринт 6:20
Бидний зарим нь биеэ тордож, санаа тавьж, өөрийнхөө биеийг хангалттай хайрлаж сураагүй байдаг. Үүнийг өөрчлөхийн тулд эрүүл амьдралд тулгардаг хамгийн том гурван саад тотгортой тулгарах хэрэгтэй болно.
Бид өөрсдийнхөө биеийг яаж тордохоо мэддэггүй. Буруу хоолны дэглэм, буруу мэдээлэл, түргэн хоол зэрэг нь эрүүл хооллолт гэж юу болох, мөн зөв хүнсийг хэрхэн зөв зохистой хэмжээнд хэрэглэх тал дээр хүмүүсийг будлиулж орхидог.
Биеийн дүр төрхийн тухай бидний үзэл бодлыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба зар сурталчилгаа гажуудуулдаг. Таргалалт бараг хэвийн үзэгдэл болтлоо давамгайлж байхад бид жирийн хүний хүршгүй гоо үзэсгэлэнгийн бодит бус үзүүлэлтүүдээр бөмбөгдүүлж байна. Бид эрүүл хүний дүр төрх ямар байдгийг дахин нээж мэдэх хэрэгтэй болжээ.
Дасгал хийх нь бараг цагаа элээсэн үзэгдэл болов. Бидий ая тухыг хангахад зориулагдсан хангалттай олон зүйл зохион бүтээгдсэн нь биднийг ямар ч дасгал хөдөлгөөнгүй амьдрахад хүргэж байна. Онцын шаардлага гарахгүй бол бид алхаж явахаа ч больсон! Гэвч бидний эрүүл сайхан байдал биеийн дасгал хөдөлгөөнөөс шалтгаалдаг нь үнэн.
Хэрэв танд эдгээр гурван бэрхшээл тулгарч байгаа бол өнөөдөр «тэдгээрт ялагдахгүй» гэсэн шийдвэр гаргаарай. Бурхан бидэнд биеэ сайн арчилж бай гэж хэлсэн бөгөөд бидэнд үүнийг хэрэгжүүлэхэд тусална. Иймд Бурханы хүч чадалд түшиглэж, илүү эрүүл амьдралын хэв маягтай болно гэж шийдээрэй.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би биеэ арчилан хамгаалж, эрүүл амьдралаар амьдарснаар Таныг хүндэтгэхийг хүсэж байна. Миний дотор ажиллаж буй Таны хүчээр би амьдралдаа өөрчлөлт гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байна.