Билэг авьяасаа хэрхэн хөгжүүлэх вэ?

Энэ бүхнийг [билэг авьяас, ололт амжилт, чадвар] мөнөөх л нэг [Ариун] Сүнс ажиллуулдаг бөгөөд хүн бүрт тус тусад нь [яг таг] Өөрийн хүссэнчлэн хуваарилдаг. 1 Коринт 12:11

Хүмүүс надаас Бурханы өгсөн билэг авьяасыг хэрхэн илрүүлж, мэдэх вэ гэж үргэлж асуудаг. Өөрийнхөө олж мэдсэн цөөн хэдэн тустай алхмаасаа хуваалцъя.

  1. Бурханы танд өгсөн хүчтэй талууд дээр төвлөр. Хүчтэй тал дээрээ анхаарлаа төвлөрүүлэх нь таны амьдралд Бурханы өгсөн дуудлагыг хэрэгжүүлэхэд туслах болно.
  2. Билэг авьяасаа хөгжүүл. Хийх дуртай болон сайн хийдэг зүйлээ нээн илрүүлж, дахин дахин хий. Юу болохыг мэдмээр байна уу? Та ялагдсан мэдрэмжээ орхиж, өөрийнхөө талаар илүү дээр бодолтой болно.
  3. Бусдаас өөр байх зориг тэвчээртэй бай. Дахин давтагдашгүй цорын ганц хувь хүн гэдгээ хүлээж авахын оронд хүн болгонтой адилхан болох гэж оролдох үед сэтгэл ханамжгүй байдал амьдралд ноёлох болно.
  4. Шүүмжлэлийг хүлээн авахад суралц. Христ дотор өөрийгөө хэн гэдэгт хангалттай итгэлтэй байж, бусдыг сонс. Заавал тэдэнд сайшаагдах эсвэл тэдний үзэл санаанд нийцүүлэх хэрэгтэй гэж бодолгүйгээр өөрчлөгдөхөд нээлттэй бай.

Бурхан таны дотор сүр жавхланг суулгасан байгаа. Өнөөдөр алхам хийж, Түүний өгсөн билэг авьяасыг ашигласнаар агуу адал явдлын эхлэл тавигдах болтугай.

Залбирлын эхлэл

Бурхан минь, надад өгсөн Таны билэг авьясуудыг би хөгжүүлэхийг хүсэж байна. Таныг дагаж, миний дотор Таны суулгасан билэг авьяас, чадварыг хөгжүүлэх урам зоригийг надад өгөөч.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon