Мэргэний зүрх амаа сургамжилж, уруулынхаа ятгалгыг нэмнэ. Тааламжит үгс зөгийн балтай сархинаг мэт. — Сургаалт үгс 16:23–24
Сургаалт үгс 16:23–24 нь бидний үгс ба бодол санаа хоорондоо гүн гүнзгий холбоотойг харуулдаг. Тэд яс ба чөмөгтэй адил салгахад нэлээн түвэгтэй болтлоо нэг нэгэнтэйгээ наалдсан байна (Еврей 4:12). Тийм учраас бидний бодол аятайхан байх аваас бидний үг ч таатай сайхан байх болно.
Бидний бодол санаа бол зөвхөн Эзэн бид хоёрын сонсдог чимээ аниргүй үгс хэдий ч эдгээр нь бидний дотоод хүнд, эрүүл мэнд, баяр баясгалан, хандлагад нөлөөлдөг. Бидний бодож эргэцүүлдэг зүйлс ихэвчлэн бидний амнаас гардаг бөгөөд заримдаа биднийг эвгүй байдалд оруулдаг. Харин Бурханы арга замаар амьдарч байвал бидний бодол ба үгс амьдралыг маань улам урамтай сайхан болгох боломжтой.
Өөрийнхөө бодол санаанд ертөнцийн арга замаар сэтгэхийг зөвшөөрдөг хэрнээ дараа нь бурханлаг үгс яриагаар «үүнийг хуурчихна» гэж бүү андуураарай. Нэг бол хоёулаа аятайхан сайхан эсвэл хоёулаа сөрөг бөгөөд гэмтэй болж таарна. Дундын хувилбар гэж байхгүй.
Христийн оюун санааг хэрэгжүүлж эхэл. Ингэвэл та амьдралын цоо шинэ хүрээнд алхаж орно. Бурханд таны санаа бодлоо өөрчлөх боломж өгсөн, та яаж аятайхан ярьдаг болох вэ хэмээн бодлогширох шаардлагагүй, аяндаа цаанаасаа л таны амнаас гарна шүү дээ!
Залбирлын эхлэл
Бурхан минь, миний үгс бодол санаа хоорондоо шууд холбоотой байдгийг ухаарлаа. Миний дотор байхгүй зүйлийг гаднаа «хуурамч»-аар ярих гэж оролдмооргүй байна. Бурханлаг, таатай сайхан үг ярьж чаддаг байхын тулд миний бодол санааг засаж өгөхийг гуйж байна.