Бодол санаа, хүсэл болон сэтгэлийн хөдөлгөөнүүд

Тэгээд ч “Түүнд зааварлахуйцаар (мэдрэмжүүд болон зорилгууд) Эзэний оюун ухааныг хэн мэдсэн юм бэ?” Гэвч бидэнд Христийн оюун ухаан (Мессиа) бий. – 1 Коринт 2:16

Бид Есүсийг өөрсдийн зүрх сэтгэлдээ урих үед, Ариун Сүнс бидний дотор Өөрийн гэрээ барьж байгуулдаг. Бидний бие махбодын цөм болох бидний зүрх сэтгэлд байгаа тэрхүү байр сууринаас Ариун Сүнс бидний сэтгэлийг (бодол санаа, хүсэл болон сэтгэлийн хөдөлгөөн) цэвэршүүлэх ажлаа хийж эхэлдэг.

Бидний бодол санаанууд бидэнд Бурханы юу бодож байгааг бус, бидний юу бодож байгааг хэлдэг. Ариун Сүнс түүнийг өөрчлөхийн тулд бидний дотор ажилладаг. Бид хэрхэн Бурхантай нэгдмэл санаатай байх талаар, мөн хэрхэн Бурханы бодож байгааг дамжин өнгөрүүлдэг сав нь байх талаар бодохыг суралцах ёстой. Бидний хуучин бодлууд маань цэвэршүүлэгдэх ёстой  бөгөөд шинэ бодлууд, Бурханаас ирдэг бодлууд, бидний бодлуудын нэг хэсэг болох ёстой.

Бидний сэтгэлийн хөдөлгөөнүүд аливаа нөхцөл байдлууд, хүмүүс болон бидний хийх шийдвэрүүдийн талаар Бурхан хэрхэн мэдэрч байгааг бус, бид хэрхэн мэдэрч байгааг бидэнд хэлдэг. Дуулал 7:9-д хэлсний дагуу Бурхан бидний сэтгэлийн хөдөлгөөнүүдийг шалган хянадаг. Тэр бидэнтэй зөвхөн хүний сэтгэлийн хөдөлгөөнөөр л биш, Түүний Сүнсээр залагддаг болох хүртэл маань ажилладаг.

Хүслүүд маань Бурханы юу хүсэж байгааг бус, бидний юу хүсэж байгааг бидэнд хэлдэг. Хүсэл нь сэтгэлийн хөдөлгөөн болон тэр ч бүү хэл бодлуудыг цуцалдаг. Хэдийгээр бид үүнийг хиймээргүй санагдсан ч гэсэн, бид үүнийг зөв зүйл хийхэд хэрэглэж болдог. Бидэнд эрх чөлөөтэй хүсэл бий бөгөөд Бурхан биднээр ямар нэгэн зүйлийг хийлгэхийн тулд биднийг хүчилдэггүй. Түүний мэддэг бидэнд зориулсан сайн сайхан зүйлийн төлөө Тэр Өөрийн Сүнсээр биднийг хөтөлдөг боловч эцсийн шийдвэрүүдийг гаргах нь бидний гарт байдаг. Бурхан бидний хүслийн дагуу бус, Түүний хүсэлтэй санаа нэгдэх шийдвэрүүдийг байнга гаргаж байгаасай хэмээн биднээс хүсэж байдаг.

Бидний амьдралын энэхүү гурван хэсгүүд нь: бодол санаа, хүсэл, сэтгэлийн хөдөлгөөнүүд нь  Есүс Христийн Эзэнт улсын доор болон Ариун Сүнсний удирдамжийн доор ирвэл, итгэгч нар бид маш ихээр төлөвшилд хүрэх болно.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Сэтгэлийн хөдөлгөөнүүд тань таныг удирдах биш, та өөрөө сэтгэлийн хөдөлгөөнүүдээ удирдаж чадна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon