Есүс түүнд, Бос. Дэвсгэрээ (унтах дэвсгэр) аваад, алх гэж айлдав. — Иохан 5:8
Иохан 5-р бүлэгт, өөрчлөлтөөс татгалздаг олон хүнийг төлөөлсөн нэгэн хүний тухай түүх гардаг.
Иерусалимд болдог иүдейчүүдийн баярын үеэр Есүс өвчтэй хүмүүсийн эдгэрэхийг найдан цуглардаг Бетзада цөөрөмд очдог. Эдгэрлийг хүлээж байсан хүмүүсийн дунд гучин найман жилийн турш өвчтэй байсан нэгэн эр байжээ. Есүс түүнийг хараад эдгэрэхийг хүсэж байгаа эсэхийг асуудаг.
Миний бодлоор энэ эрэгтэйн хариулт нь тэр яагаад гучин найман жилийн турш эдгээгүйг илэрхийлдэг. Тэр хэлэхдээ, «Ус хөдлөх үед намайг цөөрөмд ороход туслах хүн байдаггүй» гэжээ. Гол асуудал нь энэ хүн хариуцлагаас зайлсхийж байсан.
Түүний хоёр дахь асуудал нь гэвэл тэр бусдыг буруутгадаг байв. «Намайг очсоор байтал өөр хүн надаас өмнө орчихдог» гэж тэр хэлэв.
Есүс юу гэж хариулдаг вэ? Тэр түүнийг өрөвдөөгүй. Харин «Бос. Дэвсгэрээ аваад яв» гэж Есүс айлддаг.
Хэрэв та амьдралдаа өөрчлөлт гаргахыг хүсэж байгаа л бол нөхцөл байдлынхаа хоригдол байж болохгүй. Бурхан өнөөдөр танд туслахыг хүсэж байгаа гэдгийг мэд. Та зөвхөн Түүнд итгэх шийдвэр гаргаж, Түүний танд өгч буй эрх чөлөөг мөрдөх хэрэгтэй.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би нөхцөл байдлынхаа хохирогч байхыг хүсэхгүй байна. Би өөрчлөгдмөөр байна. Өнөөдөр би Таны эрх чөлөө ба хүчийг авч байна. Тантай хамт алхах үед миний амьдралд жинхэнэ өөрчлөлт ирнэ гэдэгт би итгэж байна.