Бурханд үргэлжлүүлэн итгэ

Бурханд үргэлжлүүлэн итгэ

Гэвч Тэр миний замыг (сэтгэл тавьж, талархаж, анхаарал тавьдаг) мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би (цэвэр, гэрэлтэй) алт мэт урагш гарч ирнэ. — ИОВ 23:10

Заримдаа ойлгож байсан ч, болж байгаа зүйлээ ойлгохгүй байсан ч хамаагүй амьдралд болж байгаа олон нөхцөл байдалд бид Бурханд итгэх хэрэгтэй болдог. Тиймээс л бид Бурханд хандаж “Миний амьдралд юу болоод байна вэ? Та юу хийгээд байгаа юм бэ? Юу болоод байна вэ? Би ойлгохгүй байна” гэж хэлдэг. Заримдаа болж байгаа юмс Бурханы бидэнд хэлж өгсөн зүгээс өөр зүг рүү хөтлөөд аваад явчихдаг.

Тийм болохоор олон хүн бууж өгөөд арай амархан хурдан зүйл рүү нь явдаг. Яг одоо таны амьдрал юу ч болоод байгаа юм гэмээр үедээ явж байгаа бол таныг би Бурханд үргэлжлүүлэн итгэсээр байгаасай гэж хүсэж байна. Тэр тантай ойр байгаа бөгөөд таныг хүлээгүй. Тэр таныг даваад гарахад тусална.

Хариултаа авалгүй Бурханд итгэсээр байна гэж байхгүй. Бид нарын амьдралд ойлгохгүй зүйл байдаг ч гэсэн Бурханд итгэсээр байх хэрэгтэй. Тэнгэр чимээгүй байсан ч хийх зүйлээ хийсээр, Түүнд үргэлжлүүлэн итгэсээр бай. Бурхан таны амьдралд болж байгаа бүх зүйлсийг хамтад нь Түүний зорилгын төлөө байлгахын тулд ажилласаар байх болно.


Маргаашийн хариулт маргааш хүртлээ ирэхгүй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon