Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Эцэгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт Би түүнийг (үхлээс) амилуулна гэж айлдлаа. — ИОХАН 6:40
Христийн төлөө амьдралд бид ямар нэгэн дүрэм журам дагаж, хийх шаардлагатай жагсааж бичсэн зүйлс биш юм. Мэдээж, Бурхан бидэнд амьдрахад хэрэгтэй заавар чиглэл өгдөг, гэхдээ энэ нь шашинлаг хууль дүрэм биш юм. Биднийг баяр хөөртэй, элбэг хангалуун болон Есүс бидний төлөө амиа өгсөн бүрэн дүүрэн амьдралд хэрэгтэй зарим нэг зарчимуудыг бид дагах хэрэгтэй.
Бурхан биднийг “шашинаа” өнгөрсөндөө үлдээгээд, харин Бурхантай дотно харилцаатай болоосой гэж хүсдэг. Бурхантай ойр байна гэж үүнийг хэлж байгаа юм. Тэр бол хууль дүрмэнд баригдсан, хүрэхэд хэцүү, хүйтэн хөндий Нэгэн биш юм. Бурхан бол ямар ч нөхцөл болзолгүй, хувирашгүйгээр бидний хайрладаг Тэнгэрлэг Эцэг юм.
Таны өнгөрсөн амьдралд юу ч тохиолдсон байж болно, та хэдэн удаа унасан байх нь хамаагүй, танд хэр зэрэг азгүйтэл болж байсан нь ч хамаагүй, та Бурхантай ойр дотно харилцаатай байж болно. Тэр таныг уучилсан, тайвшруулдаг. Тэр тантай хамт алхдаг, таныг хэзээ ч орхихгүй, хаяхгүй.
Бурхан таны төсөөлснөөс ч илүү танд хайртай. Таны өнөөдөр хийх зүйл бол зүгээр л Түүний хайрыг хүлээж авахад болно.
“Бурхантай өдөр бүр ойр амьдарна” гэдэг нь их амархан бөгөөд бид Бурханы хайрыг хүлээж аваад, буцаагаад Түүнийг хайрлахад суралцах юм.