Бурханыг «Аав аа» гэж дууд

Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг [эцэг хүүгийн харилцааг бий болгодог сүнсийг] авсан билээ. Түүгээр [Түүний амар амгалан дотор] бид «Абба (Аав аа)! Аав аа!» гэж дууддаг. — Ром 8:15

Айдас бидний амьдралд маш хүчтэй нөлөөлж болох ч үнэндээ энэ бол итгэлийг гажуудуулах дайсны оролдлого юм. Тэр бидэнд «Миний чамд хэлж байгаа зүйлд итгэ. Энэ чинь ямар ч нэмэргүй. Чиний залбирал ерөөсөө ч сайн биш. Чамд Бурхантай хамт зогсох эрх байхгүй. Чи бол бүтэлгүй нэгэн» гэж хэлдэг.

Айдас үргэлж танд байхгүй зүйл, зан чанар, таны хийж чадахгүй зүйл болон хэзээ ч болж чадахгүй байдлын тухай ярьдаг. Гэвч Ром 8:15-д таныг Бурханыг «Абба, Аав аа» гэж дуудаж болох Түүний хүүхэд гэж хэлдэг.

Абба гэдэг нь бяцхан хүүхдүүдийн эцэгтээ хандаж үг хэлэхдээ хэрэглэдэг үг хэллэг байсан. Бидний «аав аа» гэж хэлэхтэй адил. Эцэг гэдэг шиг албан ёсны үг биш бөгөөд аав хүү хоёрын эрх дураараа, ойр дотны харилцааг илэрхийлдэг.

Тэр биднийг бүхий л айдсаас чөлөөлсөн учраас бид Бурханыг «Аав аа» гэж дуудаж болно гэж Есүс хэлсэн. Тэр хайртай хүүхдүүдийнхээ төлөө үргэлж санаа тавьдаг агаад надаас татгалзах вий гэх айдасгүйгээр бид, Түүнд ойртох боломжтой. Биднийг аливаа асуудал эсвэл өвчин шаналалтайгаа Түүн рүү гүйн очиход Тэр биднийг тайвшруулж, урамшуулахын тулд гараа дэлгэн хүлээж байдаг.

Залбирлын эхлэл

Aббa, Аав аа, намайг Өөрийнхөө хүүхэд болгосонд баярлалаа. Та надад санаа тавина гэдгийг би мэднэ. Тиймээс би айдсын хүлээс дор амьдрах хэрэггүй болсон. Тандаа би хайртай!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon