Бурханыг дуурайгч байх нь

Бурханыг дуурайгч байх нь

Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай. — Ефес 5:1

Христэд итгэгч байна гэдэг нь зөвхөн долоо хоног бүр цуглаандаа явахыг хэлэхгүй. Хүмүүст Есүс бодитоор ажиллаж байгааг харуулахын тулд бид Бурханы мөн чанарыг өөртөө суулгаж, хөгжүүлэх хэрэгтэй.

Ефес 5:1 биднийг Бурханыг дуурайгчид байхаар дуудагдсан гэдэг. Харамсалтай нь үүнийг хэлэхэд амархан ч үйлдэхэд хэцүү.

Бид маш олон удаа Бурханыг огтхон ч илтгэн харуулахгүй зүйлсийг үйлддэг. Унаж бүтэлгүйтэх үедээ бид амархан урам хугарч, бууж өгч, бусдыг буруутгадаг.

Талархууштай нь, бидний хараахан бүрэн боловсроогүйгээс болж Бурхан залхдаггүй. Биднийг ердөө хүн гэдгийг Тэр мэддэг. Бид нэг л шөнийн дотор тэр даруй толины тусгал шиг Түүнийг илтгэн харуулахгүй гэдгийг Тэр мэднэ. Харин биднийг Түүний дотор үргэлжлүүлэн өсөж төлөвшихийг хүсдэг.

Бид зогсонги идэвхгүй амьдарч, хэзээ ч итгэлээрээ урагшлахгүй байх учиргүй. Ингэвэл ямар адал явдал байх билээ? Бид амьдралаа эргэж харахад ямар нэгэн өөрчлөлт гарсан байх хэрэгтэй.

Би өмнө нь фарисай хүн байсан. Миний бодлоор би фарисайчуудын ахлагч шиг амьдарч чадах байсан. Би шашинлаг байхдаа л сайн байсан болохоос биш Бурханыг чин сэтгэлээсээ дуурайхын тулд юу ч хийдэггүй байлаа. Харин нэг удаа Бурхан намайг өөрөөсөө ингэж асуухад хүргэсэн. Бурхантай илүү адил болохын тулд би чухам юу хийж байгаа вэ? Би хэн нэгэнд тусалдаг бил үү? Бурхан миний амьдралыг сайжруулах зүйлд би оролцож байна уу?

Хэрвээ бид өөрөөсөө энэ мэтчилэн асуулт асууж байгаа бол хамгийн зөв газраа ирсэн хэрэг. Ингэснээр бид Христтэй улам адил болохын тулд байнга хичээх болно.

Та ийнхүүү чармайн зүтгэхдээ бүхнийг төгс байлгах гэж өөрийгөө буруутгадаг урхинд оров оо. Бид бүгд алдаа гаргадаг ч өдөр бүр Бурхантай адил байхын тулд урагшлах хүсэлтэй байх нь хамгийн чухал.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Та миний алдааг мэддэг ч надад хайртай хэвээр байдагт баярлалаа. Бурханлаг амьдралд суралцахад минь Та тусалдаг. Танд би талархаж байна. Би алдаж бүтэлгүйтсэн ч урам хугарч, хуучин хэвээрээ үлдэхээс татгалзаж байна. Би өдөр бүр Таныг дагаж, Тантай улам адил болохын тулд Таныг дуурайхыг сонгож байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon