Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө «Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй» гэж айлдсан. — Еврей 13:6
«Би хэн нэгэнд атаархах юмуу бусдын юманд шунаж санаархдаггүй. Учир нь нэгэнт Бурхан үүнийг тэдэнд өгсөн. Тиймээс үүндээ баярлаж, хангалуун байгаасай гэж хүсэж байна» гэж бидний хэд нь чин сэтгэлээсээ хэлж чадах вэ?
Бурханы үгэнд байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, зан байдал чинь шуналаас чөлөөтэй байг гэж хэлдэг (Еврей 13:5). Бурхан биднийг энэ эшлэлийн дагуу амьдардаг эсэхийг харахын тулд шалгадаг гэж би боддог.
Заримдаа Бурхан биднийг ямар хариу үйлдэл гаргахыг харахаар яг бидний хүсэж байгаа зүйлийг эзэмшиж байгаа хүнийг бидний өмнө авчрах тохиолдол байдаг. «Чамайг ерөөгдсөнд чиний өмнөөс би баяртай байна» хэмээх шалгалтыг амжилттай өгөхөөс нааш бид яг одоо байгаагаасаа илүү их зүйлтэй болохгүй.
Хэрэв гуйсан зүйлийг чинь танд хараахан өгөөгүй байгаа бол Тэр танд өгөхгүй гэсэндээ биш иймээс итгэж тайван байгаарай. Зүгээр л таныг атаархлаас ангижирч, бүхний тэргүүнд Түүнийг тавьдаг эсэхийг нягтлахыг хүсэж буй хэрэг юм.
Бурхан биднийг бүхий л талбартаа хөгжин цэцэглэхийг хүсдэг. Тэрээр хүмүүсийг Түүний өгөөмөр сайхан сэтгэл болон бидэнд зориулсан хайр халамжийг хараасай гэж хүсдэг. Харин бид Бурханыг бидэнд өгдөг ивээл ерөөлөөс нь ч илүүгээр хүсэн тэмүүлэх ёстой.
Залбирлын эхлэл
Бурхан минь, миний амьдралын аль талбарт атаархал, шунал байгааг харуулж өгөхийг Танаас гуйж байна. Чухал зөвийн эрэмбийг зөв тогтоож, цэгцлэхэд минь туслаач. Би Тан руу надад өгдөг ивээл ерөөлөөс тань илүү хүсэн тэмүүлж байна.