Бурханыг таныг сайшаан дэмждэг

Бурханыг таныг сайшаан дэмждэг

«“Чамайг ЭЗЭН ерөөж, сахин хамгаалах болтугай. Чиний дээр ЭЗЭН царайгаа гэрэлтүүлж чамайг өршөөх болтугай. ЭЗЭН чам уруу нүүрээ харуулж, Чамд амар тайвныг өгөх болтугай” гэж хэл» хэмээв. — Тооллого 6:24–26

Хүмүүсийг босгон байгуулах үгсийг бид тэдэнд тунхагладаг байх хэрэгтэй. Тооллого 6:24–26-д гарч буй ерөөлийг бид сэргээх хэрэгтэй. «ЭЗЭН чамайг ерөөж, сахин хамгаалах болтугай. Чиний дээр ЭЗЭН царайгаа гэрэлтүүлж чамайг өршөөх (энэрэнгүй, нигүүлсэнгүй байж, дэмжин туслах) болтугай. ЭЗЭН чам уруу нүүрээ харуулж [зөвтгөн сайшаах], чамд амар тайвныг өгөх болтугай».

Өөрөөр хэлбэл: Эзэн таныг хараад инээмсэглэж байна. Үүнийг бодоорой. Та хэн нэгэн рүү инээмсэглэх бүртээ түүнд «Би чамайг хүлээн зөвшөөрч, дэмжиж байна. Чи үнэхээр мундаг шүү» гэж хэлж байгаа хэрэг.

Бурхан таныг зөвхөн сайшаагаад зогсохгүй таныг хараад мишээдэг. Тэр таныг хайрладаг! Үүнээс таныг юу ч салгаж боломжгүй болтол нь та энэ хайрыг зүрхнийхээ гүнд үндэслүүлэх хэрэгтэй.

Та Бурханы хайранд үндэслэгдсэн байхад Тэр танд итгэл дотроо бат зогсож, Түүнд дуулгавартайгаар алхаж эхлэхэд тань тусална. Гэхдээ та өөрийн хүчээр сайн үйлс хийх гэж оролдон Түүний урдуур орж болохгүй. Христ дотор хэн гэдгээ мэдэхийн тулд та үгийг сурч мэдэх хэрэгтэй.

Дуулал 18:19-д Давид «Тэр намайг таалсан» гэж хэлсэн. Давид төгс хүн байгаагүй ч Бурхан түүнд баярладгийг мэддэг байв. Бурхан таныг ч бас таалдаг. Энэ үнэнийг өөрийн зүрхэндээ оруул. Тэр таныг хараад инээмсэглэж байна. Тэр танд маш их хайртай, таныг сайшаан дэмждэг!


Залбирлын эхлэл

Бурхан минь, намайг хайрлаж, сайшаан дэмждэгт баярлалаа. Над руу харж мишээдэгт баярлалаа. Таны хайр миний амьдралыг өөрчилсөн бөгөөд таны дотор өсөх тусам энэ нь үргэлжилсээр байна гэдгийг би мэдэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon