Бурханыг өөрийнхөө хөтөч болго

Бурханыг өөрийнхөө хөтөч болго

Учир нь энэ Бурхан Мөнхийн мөнхөд бидний Бурхан. Үхэн үхтэл минь биднийг Тэр хөтөлнө. — Дуулал 48:14

Энэ газар дэлхий дээр амьдарч байхдаа Есүс үргэлж зөвийг үйлдэхээ мэддэг байсан. Учир нь Тэр зөвхөн Аавынхаа юу хийж байгааг хараад үйлддэг байсан юм. Тэр мөн биднийг өдөр бүр зөвийн замаар дагуулна гэдэгт итгэж болно.

Бурхан биднийг [бүр] үхэн үхтэл маань хөтөлнө гэж Дуулал 48:14 хэлсэн! Биднийг нэг газраас нөгөө рүү хүргэж өгөх хөтөчтэй гэдгээ мэдэх нь үнэхээр гайхамшигтай.

Миний нөхөр Дэйв бид хоёр шинэ газар очихдоо ихэвчлэн хөтөч хөлсөлдөг. Нэг удаа бид өөрсдөө судалж үзэхээр шийдсэн боловч энэ нь цагийн гарз болохыг тэр даруй ойлгосон юм. Бид буцах замаа олох гэж аргаа барсаар бараг бүтэн өдрийг алдсан.

Надад заримдаа Дэйв бид хоёр тэр аялалдаа хандсан шиг бид амьдралдаа бас тэгж ханддаг юм шиг санагддаг. Өөрөө замаа олох гэж төөрч будилснаас туршлагатай хөтчийг дагах нь хамаагүй амар. Өөрийнхөөрөө явахын оронд Тэнгэрлэг Эцэг тань юу хийж буйг хараад Түүгээр удирдуулаарай. Бурхан биднийг хөтөлнө гэж амласан учир бид Түүнийг дагах нь ямар чухал гэдэг нь ойлгомжтой юм.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би зорилгогүй өөрийнхөөрөө явж, хөтөчгүй жуулчин шиг амьдармааргүй байна. Зөвхөн Та надад юу хийж, хэрхэн амьдрахыг минь харуулж чадах учраас би Таны удирдамжийг дагахаар шийдэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon