Бурханыг өөрийнх нь үгний дурсамжинд байлга

Иерусалим аа, Би хэрмэн дээр чинь харуулуудыг тавив. Тэд [бол Түүний боолууд бөгөөд тэдний залбирлуудаар] өдөр ч, шөнө ч дуугаа хураахгүй. Эзэнийг дурсагч нар аа [Түүний амлалтуудыг], бүү амрагтун. – Исаиа 62:6

Өнөөдрийн эшлэл нь бидэнд өгсөн Бурханы амлалтуудыг Өөрт нь сануулахыг бидэнд зааварчилдаг бөгөөд үүнийг хийх хамгийн сайн аргуудын нэг бол Түүний Үгийг Өөрт нь хэлж залбирах явдал юм.

Бурханы Үг бол Өөрт нь туйлын үнэ цэнтэй, бидэнд ч бас яг адилхан байх хэрэгтэй. Эцсийн эцэст, Тэр бидэнтэй Өөрийн Үгээр дамжуулан тодорхой ярьдаг. Энэ нь Түүний дуу хоолойг сонсох итгэмжит арга зам юм. Үнэндээ, Дэлгэрэнгүй Библийн Дуулал 138:2-д “Таны ариун сүмд хандан би мөргөж, хайр энэрэл, үнэний тань улмаас Таны нэрд талархахын учир нь алдар нэр бүхнээсээ өндөрт, амлалтаа Та өргөмжилснийх” гэж хэлдэг. Энэхүү эшлэл нь Бурхан Өөрийн Үгийг, тэр ч байтугай Өөрийн нэрнээс ч дээгүүр өргөмжилдөг гэж өгүүлсэн байдаг. Хэрэв Тэр үүнийг туйлын дээдээр эрхэмлэдэг юм бол Үгийг нь ойлгож мэдэхийг нэн тэргүүнд тавьж, Үгийг судалж, хайрлаж, өөрсдийн зүрх сэтгэлийнхээ гүнд буулгаж, ямар ч өөр зүйлээс илүүгээр эрхэмлэн дээдэлж, өөрсдийн залбирлууддаа Үгийг багтаах хэрэгтэй.

Бид Үгийг дээдэлж миний дээр хэлсэн шиг түүнд өөрсдийгөө бүрэн зориулбал түүн дотор “оршиж” байна гэсэн үг (Иохан 15:7 харах). Бид Үгэн дотор байж, Үг бидэн дотор байхыг зөвшөөрөх нь зоригтой залбирах болон бидний залбирлууд хариулагдах явдалтай шууд холбоотой байдаг. Бид Бурханы Үгээр залбирвал бидэнд зориулсан Бурханы хүслээс гадуурх зүйлүүдийн төлөө бид бага залбирах болно.

Есүс Христ бол амьд Үг (Иохан 1:1-4 харах) бөгөөд бид Үгэн дотор оршино гэдэг нь бид Түүний дотор оршино гэсэн үг бөгөөд тэр нь бидний залбирлуудад үгээр хэлшгүй хүч чадлыг авчирдаг.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Бурханы Үг нь бодол санаагаа шинэчлэхийг болон Бурханы бодож байгаа шиг бодохыг танд заадаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon