Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно. — Иохан 3:16
Библи төрөл бүрийн хайрын талаар өгүүлдэг. Филео гэдэг грек үг нь «нөхөрлөл буюу халамжилдаг хайр» гэсэн утгатай. Мөн эрос буюу дурласан хүндээ зориулдаг дүрэлзсэн хайр сэтгэлийг илэрхийлсэн үг байна. Харин гурав дахь нь хамгийн дээд зэргийн хайр юм.
Агапе бол Бурхан Өөрийн Хүү болон хүн төрөлхтнийг хайрласан хайр юм. Энэ бол өөрийгөө золиосолдог хайр бөгөөд Иохан 3:16 эшлэл энэ хайрыг илэрхийлдэг. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн.
Энэ сэдэвтэй холбоотой маш олон эшлэл Библид байдаг. Энэ бол үнэхээр суугаад судлах хэрэгтэй зүйл юм. Мөн Матай 5:44 эшлэл агапе хайрын тухай бидэнд заадаг. Энэ эшлэлд дайснаа хайрлаж, биднийг хавчдаг хүмүүсийн төлөө залбирах тухай өгүүлдэг.
Танд сайн хүмүүсийн төлөө залбирах амархан. Харин таныг шархлуулсан хүмүүсийн төлөө залбирах нь таныг зовоодог. Сүм чуулганд найз нартайгаа хамт байх маш сайхан боловч ганцаардсан, золгүй харагдаж байгаа хүнийг олж, тэдний ярихыг тэвчээртэй сонсоно гэдэг амаргүй. Үүнийг агапе хайр гэнэ. Өөрөөр хэлбэл: өөрийн тав тухыг золиосолж, зөв зүйл хийхийг хэлнэ.
Та хүмүүсийг тэвчиж, тэдэнтэй ойлголцож, урам зориг өгч, боломжтой бол тэднийг зөвхөн сонссоноор агапе хайраар хайрлаж чадна. Хүний төрөлхтний хувьд бид байнга л «Би яах болж байна»? гэж асуудаг төрөлхийн хувиа хичээсэн амьтад. Хувиа бодсон зантайгаа агапе хайрын хүчээр дайн зарлах цаг болжээ.
Хүмүүст энэрэнгүй сайн хандаж, Бичээс хайрын тухай юу заасныг ойлгож ухаарах цаг болжээ. Ингээд өөрийнхөө дотор байгаа Бурханы агапе хайрыг хүмүүсийн төлөө цутган урсгаарай.
Залбирлын эхлэл
Эзэн, Таны хүчирхэг агапе хайр үнэхээр гайхалтай. Өөрийнхөө хувиа хичээсэн байдалтай дайн зарлаж, агапе хайрын хүчээр амьдрах шийдвэр гаргах хүчийг надад өгөөч.