
Биеийнхээ эрхтнүүдийг зүй бусын зэвсэг болгон нүгэлд бүү өргө. Харин Бурханд өөрсдийгөө үхэгсдээс амьд болгогсод мэт мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргө. — Ром 6:13
Бурхан хүн бүрийг сүнс, сэтгэл, биетэй бүтээсэн. Итгэгчдийн хувьд, бид сүнс нь оюун ухаан, хүсэл, сэтгэл хөдлөлийг агуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Сүнс маань «би»-гээр дүүрч, Ариун Сүнсэнд захирагдахыг хүсдэггүй учир заавал ариусаж цэвэрлэгдэх ёстой.
Бид чөлөөт хүсэлтэй бөгөөд оюун ухаан маань бидэнд юу бодохыг хэлж өгдөг. Харин бидний бодлууд Бурханы санаа бодолтой адил байдаггүй.
Бидний хүсэл, Бурханы бидэнд хүсдэг зүйлтэй зөрчилдөж байсан ч бидэнд, юу хүсэхийг маань тулгадаг.
Сэтгэл хөдлөл маань бидний мэдрэмжийг тодорхойлдог. Харин Христ дотор, бидний зүрх зөвхөн Бурхан ба Түүний үгэнд захирагдах учиртай.
Бурхан биднийг бодол санаа, хүсэл, мэдрэмжээ Түүнийхээр солихыг хүсдэг. Ингэхээс нааш гэмийг ялан дийж амьдарч чадахгүй.
Тэгэхээр өөрийнхөө сүнсэнд Бурханыг Өөрийн замыг тогтоож өгөхийг хүсэж байгаагаа Бурханд хэлэхээс эхлээрэй.
Ром 6-р бүлэгт Паул биднийг өөрсдийгөө Бурханд «тахил болгон өргөх»-ийг ятгадаг. Өнөөдөр сүнсээ өөрийнхөө төлөө хэрэглэх бус, харин «минийх» гэсэн бүхнээ Бурханд тахил болгон өргөх шийдвэр гаргагтун.
Сүнс цэвэр ариун болохоороо Бурханы бодол санаа, хүсэл, мэдрэмжийг тээж сурдаг бөгөөд ингэснээр та Түүний алдрын төлөөх хүчирхэг суваг болно.
Залбирлын эхлэл
Эзэн минь, миний оюун ухаан, хүсэл, сэтгэл хөдлөл заримдаа Таны үгийн эсрэг тэрсэлдэг хэдий ч би дахиж энэ арга замаар амьдрахыг хүсэхгүй байна. Аав аа, би сүнсээ Танд өргөвөл Та намайг ариусган цэвэрлэж, хүслийг тань биелүүлэхийн төлөө намайг ашиглаж чадна гэдгийг би мэдлээ. Иймд би Танд сүнсээ өргөж байна.