Бурханы оршихуйд итгэлтэй бай

Бурханы оршихуйд итгэлтэй бай

«Зөвт хүн итгэлээр амьдарна» гэж бичигдсэнтэй адилаар, Бурханы хүртээх зөвт байдал нь сайн мэдээний дотор итгэлээс (илүү их итгэлийн арга замаар дамжин) итгэлд илчлэгддэг. — РОМ 1:17

Хэдэн жилийн өмнө би итгэлтэй байдлын талаар сурч, итгэлтэй амьдрахаар хичээж эхэлсэн бөгөөд хэдий тийм боловч би санаа зовж, алдаа гаргаж Бурханаас “төөрөх” үе байсаар байсан. Тэр үед Бурхан надад хандан “Жойс оо, битгий санаа зовоод бай. Чамайг төөрчихвөл Би олоод очно” гэж хэлсэн. Энэ үг намайг амьдралдаа итгэлтэй болж, айхаас илүүтэй итгэх хэрэгтэй гэдэг баталгаа өгсөн.

Бид итгэлийн талаар ярихдаа итгэлтэй байдал гэдэг үгийг хэлэх дуртай бөгөөд итгэл гэдэг бол Бурханд бүрэн төгс итгэлтэй хандлагатай байх хэрэгтэй юм.

Үүнийг мэдсэнээр бид Бурхантай хамт тайван байх боломжтой болно.

Бид Бурханд ойртох тусам илүү их итгэлтэй болдог гэдэгт би итгэдэг. Өөртөө итгэлгүй байсан ч Бурханы сайн бүхэнд, Түүний оршихуйд итгэлтэй бай. Бид залбирахдаа итгэлтэй байх хэрэгтэй, харилцаандаа итгэлтэй байж, шийдвэр гаргахдаа, өдөр тутмын хийх ажилдаа итгэлтэй байх хэрэгтэй.

Өнөөдөр би та бүгдийг зоригтойгоор “Би Бурхантай харилцах харилцаандаа бүрэн итгэлтэй амьдрах болно. Би Бурханыг намайг удирдана гэдэгт итгэлтэй байна. Би зөв шийдвэр гаргана гэдэгтээ итгэлтэй байна. Миний залбирал хүчтэй байна гэдэгт итгэлтэй байна. Бурхан надад хайртай, Тэр миний амьдралд зориулж гайхалтай төлөвлөгөө гаргасан гэдэгт итгэж байна” гэж зоригтойгоор хэлээрэй.


Та итгэлтэй байдлыг зүгээр “мэдрэх” биш харин итгэлтэй “байх” хэрэгтэй!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon