Бурхан, биднийг хайрладаг хайрыг бид (дагаж мөрдөж, итгэж найдах) мэдэж (ухамсарлах, ажиглалт туршлагаар) итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр дор байгч нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. — 1 ИОХАН 4:16
Библийн 1 Иохан 4:16 дээр “ойлго, мэд” гэж хэлдэг бөгөөд Бурханы бидний төлөөх хайрыг “ухамсарла” гэдэг. Бурхантай илүү ойр дотно харилцаатай баймаар байгаа бол Бурханы хайрыг байнга ухамсарлаж, бид хүртэх ёсгүй боловч Түүний хайрыг хүртсэндээ байнга талархаж байхаас аргагүй.
Та бүгдийг дурсан санах номууд буюу Эзэний талаар онцгой зүйл бичигдсэн номуудыг уншиж байгаасай гэж хүсэж байна. Та Бурханы сайн бүгдийг анзаарч, бичээд байвал Бурханы хайр таны амьдралд (их, багаар) хэрэгжиж байгааг олж харах болно.
Та зөвшөөрвөл Бурханы хайр таны амьдралыг өөрчлөх болно. Таны сэтгэлийн шархыг эдгээх хүчтэй. Түүний хайр хэцүү үеүүдэд хүч өгч, зүрх сэтгэлийг тань зөөлрүүлж, бусдад хайрыг илүү их харуулахад тань туслах болно. Та ийм гайхалтай хайрыг “ухамсарлаж” амсахаас илүү гайхалтай зүйл байна гэж үү?
Таны өнөөдөр хийх хамгийн чухал зүйл бол Бурханы хайрыг харж, мэдэрч, ойлгож талархаарай.