Бурханы хайр илүү агуу

Бурханы хайр илүү агуу

Өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Ром 8:39

Хүчирхийлэл гэдэг нь «буруугаар ашиглах, муухай харьцах, дээрэлхэх, хор хөнөөл учруулах, зүй бус авирлах» гэсэн утгатай. Хүчирхийллийн уршиг нь сүйрэлд хүргэж болзошгүй бөгөөд удаан хугацаанд үргэлжилдэг. Олон хүн хүчирхийллээс олсон шархнаасаа бүрэн эдгэрч чадалгүй хохирдог.

Хүчирхийллийг бэлгийн, сэтгэл санааны, үг ярианы, биеийн гэж ангилдаг. Ямар хэлбэрээр өртсөн нь төдийлэн чухал биш. Хор уршиг нь ямагт хар дарсан зүүд шиг аймшигтай байдаг. Энэ нь таныг зохих ёсоор ажиллаж амьдрах болон Бурханы хайрыг хүлээж авахаас хойш чангаана. Түүний хаанчлалын зөвт байдал, амар тайван, баяр хөөрөөр амьдрах боломжийг хаадаг.

Би хүүхэд насандаа хүчирхийлэлд байнга өртөж байсан учраас үүнийг шууд дойлгосон. Золоор би зөвхөн хүчирхийллийн хүч чадлыг бус, харин Бурханы хайрын илүү агуу хүчийг мэддэг болсон. Бурханы хайрын улмаас миний өнгөрсөн үе миний цаашдын ирээдүйд нөлөөлөхөө больсон.

Хэрэв та хүчирхийлэлд өртөж байсан бол Бурхан танд хайртай гэдгийг өнөөдөр ойлгоорой. Түүний хайраас таныг юу ч салгаж чадахгүй. Өнгөрсөн үеэсээ бүрэн чөлөөлөгдөх замыг Тэр танд бэлдсэн бөгөөд улмаар танд зориулсан Бурханы сайн сайхан төлөвлөгөөн дотор та амьдрах боломжтой.

Есүстэй хамт бол амьдралаа шинээр эхлүүлэх найдвар байж л таараа. Өнөөдөр та Түүний хайрыг хүлээж авах уу?

Залбирлын эхлэл

Бурхан минь, миний өнгөрсөн үеийн ямар ч зүйл миний амьдралд зориулсан Таны төлөвлөгөө, зорилгоос намайг холдуулахыг хүсэхгүй байна. Өнөөдөр Өөрийнхөө хайраар намайг дүүргэж, хүчирхийллээс эдгээж, чөлөөлөхийн тулд надад хүрээч.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon