Бурханы хамгаалалт

Бурханы хамгаалалт

Хамгийн Дээд Нэгний халхавчинд оршигч нэгэн (ямар ч дайсан эсэргүүцэж үл чадах) Төгс Хүчит Нэгний сүүдэр дор амьдарна. — ДУУЛАЛ 91:1

Бурханы оршихуй бол бид ороод амар тайван байж, Бурхан дотор амардаг нууц газар юм. Энэ нууц газар бол бодит газар биш, харин сүнсний газар бөгөөд биний санаа зоволтуудыг үгүй хийж, амар тайвны хаанчлалд аваачдаг. Энэ бол Бурханы оршихуй юм. Бид Бурханыг эрэлхийлж, залбирч, Түүний оршихуйд байгаа үедээ нууц газар байгаа юм.

Бид Христийн дотор орсноор Түүний нууц газар орж байгаа бөгөөд энэ газар бол хааяа очдог газар биш, харин байнга оршин суудаг бидний хоргодох газар юм. Бид ялагдаж, шархлаж, ядарсан үедээ гүйн очих газар юм. Энэ газар бол хавчигдаж, ялгагдаж байгаа үед бидэнд хэрэгтэй газар юм. Энэ газар бол Бурханы бидний амьдралд хийсэн сайн бүхний төлөө Түүнд талархаж, Түүнийг магтах газар юм. Надад ямар ч хэрэгцээ гарсан миний хамгийн түрүүнд “очих“ газар бол Бурханы оршихуй гэж хэлэх дуртай.

Бид Бурхан дотор баттай суурилагдсан байх хэрэгтэй бөгөөд тэгснээр бидэнд ямар зүйл тохиолдсон, ямар ч нөхцөл байдал дунд байсан Эх Үүсвэр болсон Түүнээс бид тусламж авч чадна. Бурханы тусламжтайгаар бид амар тайвнаа, хамгаалалтаа олох нууц газартай болсон бөгөөд бид тэндээ Бурханд итгэж, Түүнд илүү ойр байх боломжтой юм. Бид Бурханы оршихуйгаас хол юу ч хийж чадахгүй.


Бурхан биднийг Түүний далавчин доорх хамгаалалтын сүүдэрт байгаа хоргодох газарт ороосой гэж хүсдэг. Тэр биднийг Түүний араас гүйгээсэй гэж хүсдэг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon