«Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг [Өөрийн сонгосон багаж гэж], мэдэж байсан. Төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон.» — Иеремиа 1:5
Бурхан танаас болоод сэтгэл дундуур байгаа юм шиг санагдах үе танд байсан уу? Тэр надад нэгэн өдөр «Жойс, чи Надад гэнэтийн, цочирдоод байх зүйл биш гэдгээ мэдэх үү? Би чамайг Өөртөө авахдаа хэнтэй учирснаа мэдэж байсан» гэж хэлэх хүртэл би өөрийгөө үргэлж Бурханы урмыг хугалдаг нэгэн гэж боддог байв.
Та бодоод үз дээ! Бурхан эхнээс нь төгсгөл хүртэл мэддэг бөгөөд бидний амьдралын бүх өдрүүд Түүний номонд бичээстэй байгаа. Сайн ч бай, муу ч бай бидний шийдвэр бүрийг Бурхан намайг газар дэлхийд мэндлэхээс минь өмнө аль хэдийн мэддэг байсан. Өнөөдөр бидний амнаас гарах үг бүрийг хэлэхээс минь өмнө Тэр аль хэдийн мэдэж байгаа. Тэр ч бүү хэл, одооноос жилийн дараа бидний ярих зүйлсийг ч Тэр мэднэ.
Заримдаа бид Бурхан цаг ямагт биднээс болж, урам нь хугардаг гэж бодоод явж байдаг. Бид алдаа гаргадаг нь үнэн. Гэхдээ алдаа бол байж болох зүйл гэж хөнгөн хандаж болохгүй. Бид үүнд нухацтай хандах хэрэгтэй. Гэсэн ч Бурхан бидний алдааг үл харгалзан бидэнд найдвар тавьдаг. Хэрэв бид Түүнтэй ойр байвал Тэр биднийг өөрчилж чадна гэдгээ мэддэг.
Бурхан урамгүй байгаа юм биш. Бид санаа тавьж байгаа зүйл дээр Тэр бидэнд найдвар тээдэг юм шүү! Бид өөртөө итгэхээс илүү Тэр, бидэнд итгэдэг.
Залбирлын эхлэл
Эзэн, надад хандсан Таны найдвар намайг маш их зоригжуулж, урам өглөө. Намайг өөртөө итгэхгүй байхад хүртэл Та надад итгэдэг. Таны энэ найдвар надад алдаа дутагдлаа даван дийлэх урам зориг өгч, Таныг дагах хүч болж байна.