Бурханы хэлснийг хэлж бай

Бурханы хэлснийг хэлж бай

Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно. Иошуа 1:8

Бид Бурханы үгийг бясалгаж, тунхаглахад их цаг зориулах тусам өдөр бүрийн амьдралдаа үр өгөөжийг нь тэр хэмжээгээр харж, Түүнтэй улам их ойр дотно харилцаатай болно гэж Бурхан бидэнд хэлдэг. Бид бүр цэцэглэн хөгжиж, амжилттай байх болно гэж Тэр амласан! (Иошуа 1:8)

Би үүнийг гэрчилж чадна. Учир нь би Бурханы үгэнд итгэж, түүнийг амьдралдаа тунхагласнаар олон сорилтыг давж, тэр чмж бүү хэл бараг сүйрлийн цаг үеийг туулан гарч чадсан.

Түүний үгийг чанга дуугаар тунхаглахад маш хүчирхэг зүйл болдог. Энэ бол зориуд зөв бодол санааг бодож сурах арга зам юм. Ялангуяа бид эшлэлийг өөрийнхөө хувийн итгэлийн тунхаг болгох нь маш чухал.

Бурханы үгийг уншиж, зүрхэндээ хүлээж авах нь гайхалтай хэрэг. Харин үүнийг чангаар тунхаглаж хэлэх үед Бурханы хэлсэн үгтэй хамтарч идэвхжин, үгийн хүч чадлыг өөрийнхөө амьдралд гаргаж авдаг.

Бурханы үгийг уншиж, бясалгах цаг гаргаж, бодол санаагаа Түүнийхтэй нэгтгэхийг танд уриалж байна. Мөн үгийг ярьж, тунхаглаж байхыг ятгаж байна. Та Бурханы хэлснийг тунхагласнаар оюун санаагаа амьдралын өөрчлөлт рүү чиглүүлж чадна. Өнөөдөр Түүний үгийг уншиж, үүнийг өөрийнхөө нөхцөл байдал дээр тунхагла.

Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны үгийн бүрэн дүүрэн хүч чадлыг амьдралдаа гаргаж авахыг хүсэж байна. Таны үгийг уншиж, бодож эргэцүүлэхийн зэрэгцээ өнөөдөр үүнийг амьдралынхаа нөхцөл байдал дээр тунхаглахаар шийдэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon